| dc.description.abstract |
НӨАТУС-ын талаар бүрэн судалгаа хийж татвар төлөгчдийн идэвхийг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, гарч буй санал гомдолыг шийдвэрлэх боломжийг бий болгох юм. Монгол улсын хувьд НӨАТУС-ыг зөрчил, дутагдлыг багасгаж, татварын бааз суурийг өргөтгөх, татварын орлогыг нэмэгдүүлэх, татварын тэгш шударга байх зарчмыг хангах зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. НӨАТУС хэрэгжиж эхэлснээс хойш 2 жил гаруйн хугацаанд ямар ахиц дэвшил гарч, өөрчлөлт орсон талаар судалсан бөгөөд тоон статистик мэдээллийг нарийвчлан судалж шинжилгээ хийсэн. НӨАТ-ын хонжворт сугалааны урамшуулал, буцаан олголтын систем нь манай оронд хэрэгжилт, үр дүнд нь дүн шинжилгээ хийж, нарийвчлан судалж, хөгжүүлж боловсронгуй болгох нь чухал байгаа юм. Манай улсын хувьд нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хэрэгжүүлж эхэлснээс хойш иргэд, аж ахуй нэгж хэрхэн хүлээж авч байгаа цаашлаад системийн хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх үүднээс өөрчлөлт хийх боломжийн талаар судалж Ebarimt-ын худалдан авалтын ангиллыг хялбар өрхийн төсөв /санхүүгийн хөтөч/ болгож өөрчлөх боломжтой байна. |
en_US |