СЭЗИС - Бүтээлийн сан

Монголын санхүүгийн системийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Мөнхзаяа
dc.contributor.author Мөнхжаргал, Мөнхчимэг
dc.date.accessioned 2019-02-11T12:44:39Z
dc.date.available 2019-02-11T12:44:39Z
dc.date.issued 2018
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1177
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар Монголын санхүүгийн систем болон эдийн засгийн харилцан хамаарлыг судалж, санхүүгийн зах зээлийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг илрүүлэн, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр санал зөвлөмж боловсруулах зорилго тавив. Санхүүгийн системийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг 2000 оны 1-р улирлаас 2018 оны 2-р улирлын өгөгдлүүдийг ашиглан ялгаатай хувьсагчууд бүхий 2 төрлийн VAR загвараар тооцоолсон болно. Эдийн засгийн макро хувьсагчид бүхий MOD-MAK загвараар ДНБ-ний өсөлт нь бусад макро хүчин зүйлсийн хөдөлгөөнөөр 67.1 хувь тайлбарлагдаж байсан бол макро хувьсагчид дээр санхүүгийн системийн хувьсагчдыг нэмсэн MOD-FIN загвараар ДНБ-ний өсөлт нь илүү буюу 77.1 хувь тайлбарлагдаж байна. Гранжерийн учир шалтгааны тестийн үр дүнгээс харахад зээлийн хүү нь инфляци болон ДНБ-ний өсөлтөнд шууд, хүчтэй нөлөөтэй, харин валютын ханш инфляциар, хөрөнгийн зах зээлийн индекс мөнгөний нийлүүлэлтээр тус тус дамжин ДНБ-ний өсөлтөнд нөлөөлж байна. Санхүүгийн систем нь зээлийн хүү, валютын ханш, хөрөнгийн зах зээлийн индексийн үзүүлэлтүүдээр дамжин эдийн засагт нөлөөлдөг тул зээлийн хүүг бууруулах, валютын ханшийг тогтвортой түвшинд барих, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах боломжтой. ДНБ-ний өсөлтөнд хүчтэй нөлөө үзүүлж буй зээлийн хүүг бууруулах нь санхүүгийн системийн өнөөгийн тулгамдсан асуудал болох тул зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон улсад амжилттай хэрэгжсэн туршлагуудыг судалж макро болон микро түвшинд авч хэрэгжүүлэх боломжит арга хэмжээг тодорхойлсон болно. en_US
dc.subject Эдийн засгийн өсөлт, Санхүүгийн системийн нөлөөлөл, Эрсдэлийн үнэлэмжийн арга (VAR), харилцан хамаарлын шинжилгээ, зээлийн хүү бууруулах en_US
dc.title Монголын санхүүгийн системийн эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах боломж en_US
ife.Мэргэжил.Нэр Менежментийн санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс E340400
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах