Хураангуй:
Уг судалгаа нь монгол улсын 14 арилжааны банкны хэрэглэгчийн үйлчлүүж буй банкаа солих зан төлөвийг нарийвчлан судалсан ажил юм.
Судалгааны ажлын хүрээнд хэрэглэгчийн зан төлөв, тэр дундаа үйлчлүүлж буй банкаа солих зан төлөвийн онол арга зүйг судалж, хэрэглэгчийн банк солих зан төлөвт нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлон, 18-35 насны 212 банкны хэрэглэгчээс анхдагч түүврийн анкетын аргаар судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг судалгаанд SPSS 20.0 статистик программыг ашиглан хүчин зүйлийн шинжилгээ, корреляцийн шинжилгээ зэрэг аргачлалуудыг ашиглан таамаглалаа шалгаж, анхдагч өгөгдөл дээр ажиллан шинжилж, дүгнэлт санал зөвлөмж боловсруулсан болно.
Хэрэглэгчийн үйлчилгээ үзүүлэгчээ солих онолын загварыг энэхүү судалгаандаа ашигласан. Хэрэглэгчийн банкаа солих зан төлөвт нөлөөлж буй хүчин зүйлсэд үйлчилгээний чанар, үйлчилгээний үнэ, солих зардал, технологийн өөрчлөлт, зар сурталчилгаа, ам дамжсан яриа зэрэг багтдаг байна. Урд өмнө энэ онол дээр үндэслэсэн судалгааны ажлууд монголд болон гадны улс орнуудад цөөнгүй хийгдсэн байдагаас монголд хийгдсэн судалгааны ажлын сэдвээс ялгарах хүчин зүйлсийг бүтээгдэхүүн талаас биш харилцагчийн үнэлэмж дээр суурилсан гэж харж болно. Судалгааны ажлын ерөнхий загварын хувьд 2015 онд Энэтхэг улсын судлаачийн хийсэн Үйлчилгээ үзүүлэгч байгууллагаа солих зөн төлөвийн судалгаан дээр үндэслэн судалгааны загвараа барьж ажилласан.