СЭЗИС - Бүтээлийн сан

Ажлаас гарах сэдэлд нөлөөөлөх хүчин зүйлийн судалгаа

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Т, Ууганболд
dc.contributor.author Энхжаргал, Батцэцэг
dc.date.accessioned 2019-02-11T09:10:27Z
dc.date.available 2019-02-11T09:10:27Z
dc.date.issued 2019-02-11
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1171
dc.description.abstract Энэхүү судалгааны ажлаар ажилтны ажлаас гарах сэдэлд нөлөөлөгч Байгууллагын албан бус бодлого(Organizational Politics) ба түүний хүртэхүй, энэхүү байгууллагын албан бус бодлогын хүртэхүйд нөлөөлөгч хувь хүний улс төрч гэж хэлж болох зан чанар буюу хувь хүний Макиавеллийн зан чанарыг онцлон судлалаа. Өөрөөр хэлбэл, Макиавеллийн зан чанараас хамаарсан Байгууллагын албан бус бодлогын хүртэхүй нь тухайн ажилтны ажлаас гарах сэдэлд хэрхэн нөлөөлдгийг судлахыг зорьсон бөгөөд ажилтнуудын хувь хүний Макиавеллийн зан чанараас шалтгаалан албан бус бодлого хүлээн авч буй байдал нь ажлаас гарах сэдлээр илрэхдээ ялгаатай эсэхийг судласан. Судалгааны обьектыг сонгохдоо “Аливаа байгууллагын эрх мэдлийн хүрээ нь дээд шатандаа хэт төвлөрөлтэй, тушаал заавар нь дээрээс доошоо хэрэгждэг, хэтэрхий албан ёсны томоохон байгууллагад албан бус бодлого үүсэх нь элбэг байдаг байна.” (Oumen 2012) гэснээс санаа авч Монголын тээврийн салбарын төрийн оролцоот томоохон байгууллага болох “Монгол – Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН”-ийг сонгон авсан бөгөөд дээрх таамаглал үндэслэлтэй эсэхийг судлаж, судалгааны үр дүнгээс тус байгууллагын албан бус бодлогот тохирсон Хүний нөөцийн бодлого, санал зөвлөмж боловсруулахыг зорилоо. Судалгааны үр дүнгээс харахад Хувь хүний Макиавеллийн зан чанар нь байгууллагын албан бус бодлого хүртэхүйтэй эерэг хамааралтай, ажилтны байгууллагын албан бус бодлогын хүртэхүй нь ажлаас гарах сэдэлтэй нь мөн эерэг хамааралтай нь харагдсан ба цаашлаад хэд хэдэн сонирхолтой дүр зураг ажигладснаас дурдвал ажилтнуудын дунд эрх мэдлээ нэмэгдүүлэх, байр суурьтай болох, бусдад итгэдэггүй байх зэрэг зан чанар ажиглагдсан бөгөөд эдгээрийг зөв зохистой удирдах санал зөвлөмжийг боловсруулсан болно. Түлхүүр үгс: Макиавеллийн зан чанар, Байгууллагын Албан Бус Бодлогын хүртэхүй, Ажлаас гарах сэдэл en_US
dc.subject Research Subject Categories::HUMANITIES and RELIGION en_US
dc.title Ажлаас гарах сэдэлд нөлөөөлөх хүчин зүйлийн судалгаа en_US
dc.title.alternative Ажлаас гарах сэдэлд нөлөөөлөх хүчин зүйлийн судалгаа en_US
ife.Мэргэжил.Нэр Бизнесийн менежмент
ife.Мэргэжил.Индекс E340100
ife.Зэрэг Мастер


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах