dc.description.abstract |
Менежментийн шинжлэх ухаанд удирдлагын манлайллаас хамааран ялгаатай соёл, зан төлөв бүхий ажилтнуудын хоорондын харилцааг зохицуулах онолын судалгаа, асуултууд ихээхэн хийгдэж ирсээр байна.
Манлайллын онолоос өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайлал нь харьцангуй залууд тооцогдох бөгөөд орчин үеийн хандлага юм. Удирдагчид хувь хүн, бүлэг, байгууллагад эерэг нөлөө үзүүлэхийг хүсч байвал удирдагч нь хуучинсаг, автономит хэв маягаасаа нөхөрсөг, орчин үеийн хэв маяг руу шилжих хэрэгтэй (Dess нар, 1998). Орчин үеийн удирдагчид ажилчдыг дэмжих, тэдэнд алсын харааг өгч, итгэл найдварыг төлөвшүүлэх, шинэлэг байдлаар, хувь хүний анхаарлыг хандуулах, харилцааг өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг хандлагатай байдаг. Эдгээр хүчин зүйлүүд нь манлайллын хэв маягийн үндсэн шинж чанарууд бөгөөд байгууллагын чадавхийг дээшлүүлэх, ажлын байрны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын байгуулагадаа үнэнч байх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.
Судалгааны ажлын хүрээнд өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайлал нь ажилтнуудын байгууллагадаа үнэнч байх хандлагад нөлөөлөх нөлөөллийг судалж дүгнэлт гаргалаа. Судалгааг анкетын аргаар хийн цаасаар авсан ба Bass & Avolio нарын 1995 онд судалгаандаа хэрэглэсэн “Манлайллын Олон Коэффициенттэй асуулга (Multifactor Leadership Questionnaire)”, Nayer & Allen нарын 1990 онд судалгаандаа хэрэглэсэн “Байгуулагадаа үнэнч байх хандлагын асуулга”-ыг хэрэглэсэн болно.
Дээрх асуулгаар Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкны ажиллагсад бүхий 233 хүний түүвэртэй анкетын асуулгыг авсан. Судалгааны үр дүнд өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайлал нь ажилтнуудын үнэнч байх хандлагад эерэгээр нөлөөлдөг гэж дүгнэсэн.
Судалгааны үр дүнгээс харахад удирдлагууд ажилтнуудын шинэлэг сэтгэлгээг урамшуулах, тэднийг сургах цагийг зарцуулж, шийдвэр гаргахаасаа өмнө өөрсдийн бодол санааг бодож, хүч чадлаа хөгжүүлэхэд нь тусалдаг бол ажилтнууд өөрсдийн байгууллагатайгаа сэтгэл хөдлөлийн түвшинг нэмэгдүүлдэг байна.
Цаашлаад пракиткт оруулах хувь нэмэр нь байгууллага үнэнч, өндөр чанартай гүйцэтгэл бүхий ажилтантай болох, үйлчилгээний чанар сайжрах, ажилтнууд ажилдаа илүү дур сонирхолтой, ажлынхаа үнэ цэнийг ойлгодог болох, байгууллагын бүтээмж, үр ашиг нэмэгдэнэ. Өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайллаар ажилтнуудын үнэнч байх сэтгэлгээг нэмэгдүүлэх бөгөөд байгууллагын хүний нөөцийн удирдлагыг шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлэн ажиллагсдын ажилдаа хандах хандлагыг өөрчлөлтийг эрхэмлэсэн манлайллаар нэмэгдүүлэн сайжруулах боломжтой. |
en_US |