dc.description.abstract |
ТОВЧ ХУРААНГУЙ
Дэлхийн улс орнуудад даяаршлын нөлөөгөөр үйлчилгээний төрөл, хэлбэрүүдийн тоо хурдацтай өсч байна. Мөн банк санхүүгийн салбарын үйлчилгээ сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, шинэлэг үйлчилгээгээрээ зах зээлд өөр хоорондоо өрсөлдөж байна.
Манай улсын хувьд 14 арилжааны банк үйл ажиллагаагаа явуулж байгаа ба санхүүгийн зах зээлийн 90%-ийг бүрдүүлж байгаа гэдгээрээ онцлог төдийгүй, хурдацтай өссөн салбарын нэг гэж үзэж болохоор байна.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд арилжааны банкны бизнесийн байгууллагад үзүүлж буй вип үйдчилгээг сайжруулах боломж, арга замыг эрэлхийлэх зорилгоор судалгааг хийлээ.
Үйлчилгээнд чанар болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж юугаар ч орлуулшгүй үүргийг гүйцэтгэдэг. Судлаачид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хамгийн хямд зардалтай ахиц дэвшилт гэдгийг баталсан байх тул нэгдүгээр бүлэгт үйлчилгээний чанар, чанарын удирдлага, харилцагчийн үйлчлүүлж буй байгууллагаа солих зан төлөвийн онол судалгаа, хоёрдугаар бүлгээр Банкны салбарын өнөөгийн байдлын судалгаа, гуравдугаар бүлгээр судалгааны арга зүй, дөрөвдүгээр бүлэгээр үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, үйлчилж буй харилцагчдаа банкны ажилтан вип үйлчилгээг бүрэн хүргэж чадаж байгаа эсэхийг олон улсад өргөн хэрэглэгддэг SERVQUAL аргыг ашиглан эмпирик судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд тулгуурлан үйлчилгээний чанарыг сайжруулах зөвлөмж боловсруулж, санал болгосон болно. Судалгааны ажлыг 4 бүлгээс бүрдсэн бүтэцтэй боловсруулсан болно. |
en_US |