Хураангуй:
Оффисын зах зээл Улаанбаатар хотод сүүлийн 6 жил идэвхитэй хөгжиж байгаа бөгөөд Улаанбаатар хотын төв хэсэгт оффисын A, B, C бүсийн нийт газар нутгийн хэмжээ 2014 оны байдлаар 450,000м^2 байсан. Шинэ оффисын нийлүүлэлт 2010 оноос хойш нэмэгдэж, жил тутам 71,976м^2 барихаар төлөвлөснөөс жилдээ 21,354м^2 оффисын нийлүүлэлт Улаанбаатар хотод хотод хийгдэж байна.
2013 оны байдлаар Улаанбаатар хотын байршил сайтай оффисын зах зээлд 52,500〖 м〗^2 талбай шинээр нийлүүлэгдэж байсан байна. (Даваагийн Цолмон, 2017). Үүнээс харахад үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн байгууллагуудын тоо нэмэгдэх болсонтой холбогдуулан оффис хувцасны хэрэглээ ч мөн өсөн нэмэгдэж байна. Тэр ч утгаараа өнөө үед хэрэглэгчийн оффис хувцасны хэрэглээ өргөжихийн хэрээр дэлхийн хувцасны брэндүүд ихээр орж ирэх болсон.
2018 онд орчин үеийн албан хувцасны хэрэглээг тодорхойлох зорилготойгоор 10 сая гаруй бизнес түнштэй, 559 зочид буудлын сүлжээтэй европын “Travelodge” компани нь Англи улсын оффисын 2000 гаруй ажилчидыг хамруулан судалгаа хийсэн ба дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд:
Оффист ажилладаг 2000 ажилчидын 10 хүний 1 нь л өдөр тутамдаа албан хувцасладаг.
10 хүний 7 нь биед эвтэйхэн байдаг учраас чөлөөт хувцас өмсөхийг илүүд үздэг
Судалгаанд оролцогчдын 43% нь оффисын ажилчид албан хувцаслах шаардлагагүй хэмээн үздэгээ илэрхийлсэн
Нийт судалгаанд оролцогсдын тавны нэг нь чөлөөт хувцас өмссөнөөр өөрсдийн хэв маягаа илэрхийлэх боломжтой болдог хэмээн хариулсан байна. (www.independent.co.uk)
Нөгөөтэйгүүр, хувцас үйлдвэрлэл бол томоохон мөн хамгийн их бохирдол, хог хаягдал гаргадаг үйлдвэрлэлүүдийн нэг бөгөөд дэлхийн хэмжээнд маш нухацтай асуудалд тооцогдож байна. Үндэстэн дамнасан компаниуд, олонд танигдсан хувцасны брэндүүд Бангладеш, Энэтхэг, Камбож, БНХАУ гэх мэт улсуудад их хэмжээний ажилчдыг маш бага цалингаар, хүнд нөхцөлд, давчуу хугацаанд ажиллуулдаг. Үүнээс үүдэн хүний хөдөлмөр, хямд зардлаар хийгдсэн их хэмжээний чанаргүй хувцас, байгаль экологид ээлтэй бус үйлдвэрлэл гэх мэт асуудлууд хөндөгдөж байдаг.
Улаанбаатар хот дахь хүмүүсийн амьдралын хэв маягт оффис хувцас ямар байр суурь эзэлдэг, мөн оффис хэрэглэгчдийн зан төлөвтэй холбоотой, тэр дундаа тогтвортой хэрэглээг нь тусгаж өгсөн зан төлөвийн судалгааны ажил байхгүй байгаа учир үүний талаар нээлттэйгээр мөн ашиглаж болохуйц байдлаар судалгааны ажил хийх нь хэрэгцээтэй хэмээн үзэж байна.