Хураангуй:
Энэхүү дипломын ажил нь төсөл хэлбэрээр бичигдэж буй анхны бүтээл ба Монгол өв соёлыг Морьтны соёлоор дамжуулан олгох, хүүхдүүдэд бие бялдрын болон зав суртахууны зөв төлөвшил олгох зорилгоор хэрэгжүүлсэн төсөл.
Төслийг 2016-2020 оны Засгийн газрын бодлогод тусгагдсан үндэсний өв соёлыг сурталчлах хөтөлбөрийн хүрээнд Олон Улсын хүүхдийн Найрамдал цогцолбортой хамтран хэрэгжүүлсэн ба дипломын ажлын хүүрээнд хэрэгжсэн эхний хэрэгжилт маань амжилттай явсанаар цаашид тогтмол хэрэгжихээр шийдвэрлэгдсэн юм.
Мөн энэхүү төсөл маань хичээлээс гадуурх танхимийн бус сургалтын төрөлд хамаарагдах учраас доорх судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн: Үүнд
1. Эцэг эхчүүдээс- Хүүхэддээ анхаарал тавьдаг хэв маяг /хоёрдогч эх үүсвэр/
2. Эцэг эхчүүдээс - Морь уналга сургалтын төвөөр үйлчлүүлэх хэрэглэгчийн зан төлөв /анхдагч эх үүсвэр/
3.Багш нар - Тэнхимийн гадуур сургалтын хэлбэрээр мэдлэг олгоход тулгардаг асуудлууд анхдагч эх үүсвэр/
Төслийн төлөвлөлтүүдийг дээрх судалгааны үр дүнгүүд дээр суурьлан төлөвлөн явууллаа.