dc.description.abstract |
Монгол улсын үйлдвэрлэлийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэд технологи ашиглан Бетон эдлэл үйлдвэрлэж,үйлдвэрлэлд бизнесийн шинэлэг менежмент оруулан, цаашдын чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж,үнэ цэнийг бүтээж, экспортыг орлох санааг дэвшүүлж, бизнес моделио тодорхойлох нь энэхүү төслийн гол зорилго оршино.
Мөн түүнчлэн, энэ чиглэлийн бизнес модель амжилттай хэрэгжиж буй зах зээлийн судалгааг боловсруулж, үнэлгээг судлан боловсруулахад бетон үйлдвэрлэлийн бизнес модель боловсруулах төслийн хүрээнд гадны /Япон улсын/ дэвшилтэд технологид суурилсан, тус улсын хөрөнгө оруулалтаар хийгдэх ашгийг бүрэн тооцсон үйлдвэрлэлийн загварыг боловсруулах, өөрийн эхлүүлж буй start-up бизнес үйлдвэрлэлийн жишээн дээр судалж тодруулахад оршино. Бетон үйлдвэрлэлийн дотоод болон гадаадын өнөөгийн байдлыг судалж дүгнэлт өгөх, түүнд үндэслэн энэ чиглэлийн үйлдвэрлэгч компанийн жишээн дээр тухайн төрлийн бизнесийн онцлог, төлөвлөлт, судалгааны арга замыг тодорхойлж санал зөвлөмж боловсруулах нь тус судалгааны зорилго болно |
en_US |