dc.description.abstract |
Аялал жуулчлал нь нийгэм эдийн засгийн нэн залуу салбар бөгөөд харьцангуй богино хугацаанд түргэн хурдацтай хөгжиж дэлхийн бүхий л улс орнуудыг хамарч олон улсын шинж чанартай эдийн засгийн салбар болж чадсан.Үүний тод жишээ нь сүүлийн 20 жилийн үзүүлэлтээр дэлхийн хамгийн өндөр хурдацтай хөгжиж буй салбарт аялал жуулчлал зүй ёсоор тооцогдож байгаа явдал юм.Хорьдугаар зууны сүүлийн хагаст жуулчид өндөр хөгжилтэй орнуудаар аялах сонирхолтой байсан бол шинэ зууны эхэн үеэс жуулчдын сонирхол хөгжиж буй орнуудруу чиглэж байна.Энэ нь хот суурин хөгжихийн хирээр цэвэр агаар унаган байгальд амарч ,зугаалж ,чөлөөт цагаа аятай тухтай өнгөрөөхийг эрмэлзэх болсонтой холбоотой. (З.Ундрах, 2009)
Мөн аялал жуулчлал нь эдийн засгийн асар их ач холбогдолтойн зэрэгцээ янз бүрийн шашин соёлтой хүмүүсийн хооронд итгэлцэл харилцаа ойлголцлын хил хязгаарыг өргөтгөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг.Энэ салбарын үйл ажиллагаа зөвхөн бараа бүтээгдэхүүн,үйлчилгээ худалдаалах,худалдааны шинэ түнш эрж хайхаар хязгаарлагддаггүй.Даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалах ,цэцэглэн хөгжүүлэхийн тулд янз бүрийн орны иргэдийн дунд харилцаа тогтоодгоороо онцлогтой. |
en_US |