Хураангуй:
Судалгааны ажлын зорилго
Кофе шопоор үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжинд нөлөөлж буй үйлчилгээний чанар ба тохижилт хэрхэн нөлөөлж байгааг судлан, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн санал зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилтууд
• Үйлчилгээ, үйлчилгээний чанарын талаар онолын судалгаа хийх,
• Нийтийн хоолны салбарын онцлог, төрөл хэлбэрүүд, өнөөгийн байдлын судалгаа болон кофе шопуудын өнөөгийн байдалд судалгаа хийх,
• Өгөгдлийн боловсруулалтыг SPSS23 программаар хийж, үйлчилгээний чанарыг хэмждэг SERVQUАL болон SERVICESCAPE загвар ашиглан үйлчилгээний чанарыг хэмжих,
• Нэгдсэн дүгнэлт
Судалгааны ажлын ач холбогдол
Манай улсад бизнес эрхэлдэг кофе шопууд энэхүү судалгааны ажлын үр дүнг ашиглан үндсэн үйл ажиллагаа болон үйлчилгээгээ сайжруулах боломжтой.