Хураангуй:
Хэдийгээр хууль тогтоомжид хувьцаа эзэмшигчдийн эрхийг харьцангуй сайн тусгаж өгсөн гэж үзэж байгаа боловч одоо хүртэл практикт хувьцаа эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд нь асуудал үүссээр байна. Тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд гадаадын орны зохицуулалттай харьцуулж монгол улсын компаниудын дунд хийгдсэн судалгаанд дүгнэлт хийсэн. Компанийн зүгээс хувьцаа эзэмшигчдэд компаний талаар бүрэн мэдээллийг олгож чадахгүй байгаа нь эргээд хувьцаа эзэмшигч нь компанид хяналт тавьж чадахгүй байгаа нөхцөл байдлыг бий болгож байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд компаний зүгээс мэдээ мэдээлэл олгох сургалт зохион байгуулах, Жижиг хувьцаа эзэмшигч нарын хувьд компаний үйл ажиллагаанд хяналт тавих, ХЭХ-д санал өгөх эрхийг хязгаарласан байгаа бөгөөд үүнийг шийдвэрлэхэд жижиг хувьцаа эзэмшигч нар нь ТУЗ-ийн гишүүнийг сонгох эрхтэй байлгах талаар зохицуулж өгсөн Итали улсын жишгийг дагах талаарх зохицуулалтыг компанийн хуулинд тусгаж өгөх талаар бичигдсэн судалгааны ажил болно.