Хураангуй:
Монголын хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны биржийн журмууд тодорхойлж байна. Судалгааны хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай, Иргэний хууль, Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Өрийн удирдлагын тухай, Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуулиуд нь өөр өөрийн гэсэн онцлог зохицуулалттай ба хөрөнгийн зах зээлийг хэрхэн зохицуулж байгааг судалсан. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газраас гаргадаг журмууд, Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны биржүүдийн журмуудыг судлав.