Хураангуй:
Энэхүү гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэгчийн зан төлвийн судалгаа тэр дотроо усан суурьтай крем бүтээгдэхүүн хэрэглэгчдийн зан төлөв, эрэлт хэрэгцээний онцлог, зан төлвийн өөрчлөлт, худалдан авалтын шийдвэр гаргалт болон түүнд нөлөөлөгч хүчин зүйлүүдийг илрүүлж, зах зээл дахь гол брэндүүдэд хандах хандлагыг тодорхойлох зорилготойгоор Улаанбаатар хотын Нийслэлийн томоохон 6 дүүргийн 16-25 насны эмэгтэйчүүдийг хамарсан судалгааны ажил юм.