Хураангуй:
1960 онд анх инженерингийн салбарт байгуулагдсан төлөв байдлын огторгуйн загвар нь 1990-ээд оны эхээр эдийн засгийн шинжилгээнд нэвтэрсэн бөгөөд өдгөө эдийн засгийн салбарт өргөн хүрээний асуудал шийдвэрлэхэд эрчимтэйгээр ашиглагдаж байна. Энэхүү судалгаагаар аливаа загварын параметрийг хувьсах байдлаар үнэлэх, ажиглагддаггүй хувьсагчийг үнэлэх, ажиглагддаггүй тренд, мөчлөгийг загварчлах, мэдээллийн ялгаатай эх сурвалжуудаас ирсэн мэдээллийг нэгтгэх, хугацааны цуваан өгөгдлийг хугацааны турш задлах, нэг хэмжээст хугацааны цувааны нэг үеийн дараах таамаглал хийх зэрэг өргөн хүрээний асуудлыг шийдвэрлэхэд ашиглагддаг тус загвар болон түүнийг үнэлэх оновчтой алгорифм болох Калманы шүүлтүүрийг онолын хүрээнд судалж, жишээ болох үүднээс холбогдох эмпирик судалгааг хийсэн юм.