dc.description.abstract |
ЖДҮ нь хөгжиж буй төдийгүй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт, хөгжилд чухал нөлөөтэй ба ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, орлогын тэгш бус байдлыг арилгах зэрэг олон эерэг дам нөлөөтэй. Ийм ч учраас ЖДҮ – ийн үйл ажиллагааны ашиг, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих бизнесийн таатай орчинг бий болгох, тэдгээрийн хөгжлийг хязгаарлагч үр ашиггүй хэлцлийн зардлыг бууруулах талаар бодлого боловсруулах шаардлагатай. Энэхүү судалгааны хүрээнд ЖДҮ-ийн хэлцлийн зардалд нөлөөлөгч хүчин зүйлсийг байгууллагын түвшинд тодорхойлохыг зорилоо. Судалгаанд Монгол Улсад бизнес регистрийн санд бүртгэгдсэн Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул аймагт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдээс 1541 аж ахуй нэгжийг түүвэрлэн авч мэдээллийг ашиглав. Судалгааны үр дүнд ЖДҮ-ийн хэлцлийн зардалд байршил, ажилчдын тоо, үйл ажиллагааны эрхэлж буй байрны эзэмшил, салбарын тоо зэрэг байгууллагын үндсэн шинж чанарыг илтгэх хувьсагчид чухал нөлөөтэй байна. Түүнчлэн, төрийн үйлчилгээний хөнгөн шуурхай байдал нэмэгдэх, төлж буй татварын төрөл цөөн болох нь хэлцлийн зардлыг бууруулах нөлөөтэй ажээ. |
en_US |