Хураангуй:
Энэхүү дипломын ажлын хүрээнд 18-30 насны оюутан залуусын
инновацид дасан зохицох зан төлөвийг Roger.M гаргасан инновацийн тархах онолын
загварыг үндэслэн инновацийн онцлогийг тодорхойлсон 5 хүчин зүйлийн 25 шкал асуулт,
хувь хүний зан төлөвийг тодорхойлсон 37 шкал асуулт болон хувийн мэдээлэл, хэрэглэж
буй ухаалаг гар утастай холбоотой 12 асуултаас бүрдсэн асуулгын аргаар судалгаа
авсан. Нийт 312 түүврийн 120 ширхэгийг цаасаар, үлдсэнийг Google Form–г ашиглан
түүврийг санамсаргүй байдлаар бүрдүүлсэн. Үүнээс 28 ширхэг судалгаа хүчингүй
тооцогдож 284 ширхэг судалгааны хариуг ашиглаж IMB SPSS Statistics 20 болон Ms
EXCEL 2013 программ дээр мэдээллийг шинжилж үр дүнг хийж гүйцэтгэв.