Хураангуй:
Байгууллага ажил горилогчдоос сонгон шалгаруулахад цаг хугацаа зардал их зарцуулдаг мөн сонгон шалгаруулах арга нь хангалттай мэдээлэл олж чадалгүй, оновчгүй сонголт хийх зэрэг асуудлуудыг шийдэх арга нь психометрикийн тест болдог. Тиймээс үүнийг хэрхэн сонгон шалгаруулалтад ашигладаг талаар судлан, тодорхой бүлэгт эмпирик судалгаа хийн цаашид энэхүү тестүүдийг ашиглах талаар санал, зөвлөмж боловсруулсан.
Судалгааны ажлын хүрээнд СЭЗИС-ийн чөлөөт бичээчид, максимум, сэтгэшгүй, RADOCS, E.L.I.T , ротаракт гэх зургаан клубийг эх олонлогоо болгон сонгон авч эхлээд тэргүүнүүдээс зорилго, гишүүдээс хүлээж буй зан төлөвийг ярилцлагын аргаар судлан, түүний дараа психометрикийн “Big Five” болон Belbin-ний тестүүдийг клубийн гишүүдээс анкетын аргаар авсан. “Big Five”буюу “Таван хүчин зүйлийн загвар”-ийг хувь хүний зан төлөвийг судлахаар олон улсад өргөн хэрэглэдэг. Харин ярилцлагын судалгааны үр дүнд бүх клубийн гишүүдийн хүлээгдэж буй зан төлөвт багаар ажиллах чадвар байсан учраас Belbin-ний багт үзүүлэх дүрийг тодорхойлох тестийг сонгон авсан. Гишүүдээс авсан асуулгын үр дүнг ярилцлагын судалгааны үр дүнтэй нэгтгэн дүгнэж санал зөвлөмж боловсруулсан.