dc.description.abstract |
Энэхүү дипломын ажлын хүрээнд сургуулиа төгсөөд эрхлэхээр төлөвлөж буй
бизнес болох “Лу-Лу” хүүхдийн эмнэлэг байгуулах бизнес төлөвлөгөөг хийж гүйцэтгэнэ.
Сүүлийн жилүүдэд нийслэл хотын насанд хүрэгсэд, хүүхдүүдийн дундах амьсгалын
замын өвчлөл болон харшлын өвчлөлүүд нэмэгдэж байгаатай холбогдуулан хүүхдийн
өвчлөлийг бууруулах, ард иргэдэд бага зардлаар түргэн шуурхай, найдвартай эмнэлгийн
үйлчилгээг үзүүлэх зорилгоор тус үүдэн /амбулаторын/ эмнэлгийг байгуулахаар
шийдсэн. Тус эмнэлэг нь бусад эмнэлгүүдээс давуу тал болгож өөрийн үйлчлүүлэгчдэд
зориулсан хүүхдийн өвчлөлд болон харшилтай хүмүүст зонхилон хэрэглэгддэг эмүүдийг
худалдаалдаг эмийн сантай байна.
Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн эмнэлгүүд нь зуны улиралд
хүүхдийн өвчлөл буурдагтай холбоотой үйлчлүүлэгч багатай байдаг байна. Харин
бидний хувьд зуны улиралд харшилтай хүмүүст үйлчилгээ үзүүлснээрээ бусад
эмнэлггүдийн сул талыг нөхөж жилийн 4 улирал ижил ачаалалтай ажиллаж, тогтмол
орлоготой байна.
Ийнхүү макро орчны судалгааны хүрээнд эдийн засаг, улс төр, хууль эрх зүй,
нийгэм соёл, хүн ам зүй, технологи, байгаль, олон улс зэрэг орчны судалгааг манай
бизнест нөлөө үзүүлэх хүчин зүйлс дээр судлан, ямар боломж ба аюул байгааг
тодорхойлохыг зорьлоо. Микро орчны хүрээнд “Лу-Лу” хүүхдийн эмнэлгийн
бүтээгдэхүүн болон үйлчилгээний судалгаа, өрсөлдөгчдийн судалгаа, бэлтгэн
нийлүүлэгчийн судалгаа, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн зан төлвийн судалгаануудыг
хийж, өрсөлдөгч, бэлтгэн нийлүүлэгч, үйлчлүүлэгчдийн хүч ямар байгааг
тодорхойлохыг зорьсон билээ. Энэхүү макро, микро орчны судалгаа шинжилгээ болон
түүний үр дүн дүгнэлт дээр үндэслэн бизнесийнхээ стратеги, маркетинг, үндсэн үйл
ажиллагаа, хүний нөөц, санхүү болон эрсдэлийн төлөвлөлтүүдийг хийнэ. |
en_US |