dc.description.abstract |
Ажлын туйлдал хэмээх ойлголт нь ихэнх байгууллагуудын хувьд тулгамдаж буй асуудлуудын нэгт зүй ёсоор орж байна. Энэ нь ажлын архаг стрессээс үүдсэн ажлын байран дахь сөрөг үзэгдэл буюу ямар ч мэргэжлийн хувьд харилцан ялгаагүй үүсдэг асуудал юм. Ажлын туйлдлаас болж олон ажилтнууд бие болон сэтгэцийн хувьд өвчлөлтэй болдог байна. Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь ажилтнуудын ажлын туйлдлыг бууруулах арга замыг тодорхойлох ба ингэхдээ ажлын туйлдлыг үүсгэх урьдач нөхцөл нь зөвхөн байгууллагын хүчин зүйл байдаг гэсэн үзлийг неврологийн онолоор шалгаж, батлахад оршино. Энэхүү судалгааны ажлаар татварын байцаагч, дунд сургуулийн багш, улсын эмнэлгийн эмч сувилагч нар, болон борлуулалт түгээлтийн ажилтнуудаас бүрдсэн 202 өгөгдлийг цуглуулж шинжилсэн болно. Судалгааны ажлын зорилго монголын бүх ажилтнуудын төлөөллийг хамруулах бус зөвхөн онолын загварыг батлах зорилготой байсан тул хамгийн их стресстүүлдэг 16 мэргэжлийн жагсаалтад багтсан дурын мэргэжлүүдээс сонгон, энэ мэргэжлийг төлөөлж чадахуйц 4 байгууллагыг сонгосон болно. Онолын загварыг Maslach & Leiter болон Kanter-ийн онол дээр үндэслэсэн. Судлаач миний бие өөрийн судалгааны Janice L. O’Brien, Jia Jia Guo тэргүүтэй бусад судалгааны ажлуудтай харьцуулан үндсэн 3 хүчин зүйл, 1 зуучлагч хүчин зүйл бүхий, 18 хэмжигдэхүүн бүхий нийт 52 шкал асуулга байхаар онолын загвараа боловсруулсан. Судалгааны ажлаар дэвшүүлсэн 4 таамаглалын 2 таамаглал биелсэн ба регрессийн тэгшигтэлийн коэфициентоор таамаглалыг шалгасан болно. Судалгааны нэгдсэн үр дүнгээс харахад бүтцийн эрх мэдэл нь ажлын туйлдлаас илүү ажлын оролцоонд нөлөөлөл ихтэй байсан ба ажлын орчны хүчин зүйл нь ажлын оролцоо болон ажлын туйлдалд шууд бус нөлөөлөгч хүчин зүйлээр тодорхойлогдсон болно. |
en_US |