Хураангуй:
Улсын төсвийг бүрдүүлэхэд татвар чухал үүрэгтэй. Монгол улсын Үндсэн хуульд заасны дагуу татвар төлөгч өөрөө татвараа ногдуулан төлөх зарчмыг мөрддөг. Хувиараа аж ахуй эрхлэгч иргэн нь энгийн бүртгэл хөтөлж татвараа тайлагнах үүрэгтэй ч зарим тохиолдолд татварын хууль тогтоомж нь иргэдэд тодорхойгүй, төвөгтэй, ойлгомжгүй байгаагаас шалтгаалан татвараас зайлсхийх үйлдлийг гаргаж байгаа юм. Тиймээс үүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж шийдвэрлэх арга замыг олох зорилготой билээ. Тавьсан зорилгынхоо хүрээнд татварын зарчим, бодлого, хамрах хүрээ зэргийг холбогдох сурах бичиг, судалгааны ажлаас онолын хүрээнд судлан үзсэн.