Хураангуй:
Судалгааны ажил нь ББСБ-ын өрсөлдөх чадварыг бууруулж буй хүчин зүйлийг тодорхойлж, цаашид өрсөлдөх чадвартай ББСБ байхын тулд ямар стратеги баримтлах нь зүйтэй вэ гэдгийг сонгож авсан байгууллагын жишээн дээр хийн, дүгнэлт, санал зөвлөмж өгөх зорилготой юм. Энэхүү зорилгод хүрэхийн тулд сонгож авсан байгууллагын стратегийн төлөвлөгөөг боловсронгуй болгон цаашдын 3 жилийн санхүү төлөвлөлтийг сүүлийн 2 улирлын санхүүгийн тайлангийн шинжилгээ болон инфляцийн өсөлтийн хувь дээр үндэслэн таамаглалаа.
Уг судалгааны ажил нь үндсэн 3 бүлгээс бүрдэнэ. Эхний бүлэгт өрсөлдөөн ба түүний мөн чанар, стратеги, санхүү төлөвлөлтийн онол аргазүй болон ББСБ-ын үйл ажиллагааны менежментийн онцлогийн талаар авч үзсэн бол 2-р бүлэгт Монголын ББСБ-ын өнөөгийн байдлын судалгаа шинжилгээний хэсэг байна. Харин 3-р бүлэгт ББСБ-ын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд тэдний стратегийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох шаардлагын хүрээнд хийгдсэн судалгаа шинжилгээний хэсэг байна. Үүнд, “Х” ББСБ-ын гадаад, дотоод орчны шинжилгээ, SWOT шинжилгээ болон “Х” ББСБ-ын стратегийн төлөвлөгөө боловсруулсан болно.