Хураангуй:
Хүмүүс бидний амьдралыг техник технологи маш ихээр өөрчилсөн билээ. Одоо бид ямарч мэдээллийг хоромхон хугацаанд олж мэдээд бусдад түгээх чадвартай болоод удаж байгаа билээ. Бид интернэтийг ашиглан хүссэн зүйлээ хийх болсон боломжтой болсон ба интернэтийг ялгаатай амьдралын хэв маягтай хүмүүс ялгаатай байдлаар ашиглаж байна. Интернэт худалдаа1970-аад оноос хойш дэлхий даяар эрчимтэй хөгжиж эхэлсэн. Монгол улсад интернэт худалдаа үүсэн бий болоод удаагүй ч гэсэн интернэтээр худалдан авалт хийдэг хүмүүсийн тоо олширч байна. Иймд судалгааны ажлаараа нийгмийн хамгийн идэвхтэй иргэд буюу 18-аас 30 хүртлэх насны залуусыг судалгааны обьект болгож тэдний амьдралын хэв маягийг онлайн худалдан авалттай хослуулан зүй тогтлыг нь тодорхойлж санал зөвлөмжүүдийг боловсрууллаа.