Хураангуй:
Сүүлийн жилүүдэд манай хэрэглэгчид Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг авах сонирхол нэлээд нэмэгдэж байгаа тул төрийн худалдан авалтад хамруулах бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, Монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа ижил нэрийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх замаар зах зээлийг нь хамгаалахаар төлөвлөж холбогдох шийдвэрийг боловсруулахад шаардлагатай судалгаа, тооцоо МУ-д хийгдэж байна. Мөн ноосны урамшууллыг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өсгөхөд чиглэгдсэн байхаас гадна ноосны чанартай нь уялдуулсан урамшууллын бодлого хэрэгжүүлэхээр төр хувийн хэвшлийн холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Тиймээс энэхүү ноос, ноолуурын салбарын хөгжил, боломжийг харан судлах нь давуу талтай юм. Энэхүү дипломын ажлын зорилго нь нь Үлэмж ХХК-ийн "Ширдэг" брэндийн шууд болон шууд бус нөлөөллийн гадаад, дотоод орчны судалгааг хийж түүнд тулгуурлан “Ширдэг” брэндийг зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгчдийн дунд брэндийн таниулалтыг нэмэгдүүлэхэд шаардлагатай төлөвлөгөөг боловсруулахад оршсон.Энэхүү ажлын хүрээнд ноосон ширмэл, ширдэг бүтээгдэхүүн хэрэглэдэг хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох судалгаа хийгдсэн. Энэхүү судалгаа нь Монгол уламжлалт ширмэл, ширдэгний хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвийг тодорхойлох зорилготой.Анхдагч өгөгдөл цуглуулахдаа тоон судалгаа буюу анкет санал асуулгын аргыг ашигласан. Судалгааны үр дүнгээс хэрэглэгчийн ноосон ширмэлд хандах хүчин зүйлсээс брэндийн нэр хүндийн хүчин зүйл ямарч ач холбогдолгүй гаран хасагдаж, үлдсэн хүчин зүйлс нь 2 үндсэн факторд хуваагдсан.