Хураангуй:
Энэхүү дипломын ажлын зорилго нь СЭЗИС-ийн сургалтын үйл ажиллагаан дахь плагаризмийн талаарх ойлголтыг тодорхойлж нийт оюутнуудын дунд плагаризмийн талаарх ойлголт хэр түвшинд байгааг хэмжих болон түүний учир шалтгааныг илрүүлэх юм. Цаашлаад бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлах нь оюутнуудын өөрсдийн мэдлэгийн цар хүрээ, ёс зүй, хүмүүжлийн ялгаа, нөлөөлж буй хүчин зүйлс, зөвхөн оюутан бус багш нарын хяналтын системийн доголдолоос үүсэж байгаа эсэхийг илрүүлэн санал зөвлөмж боловсруулахыг зорилоо.