dc.description.abstract |
Уг судалгааны ажилд институцийн орчин, түүний хариуд гарч ирсэн завсрын засаглалын институц гэж юу болохыг, тэр нь эдийн засагт хэрхэн нөлөөлдгийг судаллаа. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хөдөө орон нутгийн иргэдийн амьжиргааны түвшин доогуур, мөн байгаль орчны талаас бэлчээрийн доройтолтой байгаа нь тулгамдсан асуудал болсон билээ. Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор ШХА -аас “Ногоон алт” төсөл хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь малчдын хамтын ажиллагаа, хоршооллын хөдөлгөөнийг дэмжих замаар дээр дурдсан асуудлыг шийдвэрлэхийг зорисон. Гэвч төсөл хэд хэдэн асуудлаас болон тийм ч амжилттай хэрэгжээгүй юм. Тиймээс бусад улсын амжилттай хэрэгжсэн туршлагыг судлах судалгааны орон зай гарсан юм. Тэр дундаа Хятад улсын сүүлийн 30, 40 жилийн хөгжлийн гол хурдасгуур, хүчин зүйлүүдийн нэг байж болох суурин, тосгоны хоршооллыг (Township-Village Enterprise цаашид TVE гэнэ )-ийг судалсан юм. Тухайн үеийн Хятад улсын улс төрийн албан институцийн орчны шахалт болон албан бус муу институцийн орчинд зах зээлд бизнес, үйлдвэрлэл эрхлэх боломжгүй байдалд суурин, тосгоны аж ахуй эрхлэгчид нь тухайн нөхцөл байдалд дасан зохицсон завсрын засаглалын институц болж өгч цаашлаад өмчийн эрхийн хамгаалалт болон санхүүгийн системийн үүргийг гүйцэтгэсэн тул энэ кейсийг судлах, түүнээс сургамж авах шаардлага гарсан байна. Судалгааны арга зүйд чанарын судалгааны арга зүй болох түүхэн баримт бичиг судлах болон кейс судалгааны арга ашигласан юм. Судалгааны товч үр дүнд TVE -ийн институцийн шинж чанар нь Хятадын эдийн засгийн өндөр гүйцэтгэлийн нэг нууц гэсэн үр дүнд хүрсэн байна. Цаашлаад институцийн орчин тааруу байгаа улс орнууд тааруу институцийн орчинд нийцсэн оновчтой завсрын засаглалын институц хэрэгтэй байгаа гэдгийг харуулахын зэрэгцээ Монгол улсын хувьд авч болох сургамж, зөвлөмжийг боловсруулсан юм. |
en_US |