Хураангуй:
“Говь” ХК-н удирдлагын арга барил болон ажилтнуудын гүйцэтгэлийг тооцохын тулд хоёрдогч өгөгдөл болон оффисын ажилтнуудаас авсан судалгааны анхдагч өгөгдлийн үр дүнд шинжилгээ хийсэн.
Удирдлагын арга барилыг цаг хугацааны туршид судлаачид өөр, өөрөөр тодорхойлсоор байгаа бөгөөд сонгодог гол ангиллууд нь демократик, автократик, лайсэз- файр байна. Удирдлагын арга барилыг мөн өөрчлөлтийг болон гүйцэтгэлийг дэмжих хэмээн ангилж болдог. Ажилтнуудын гүйцэтгэлийг ажилтан өөрөө үнэлэхээс гадна байгууллагын санхүүгийн тайлан болон бусад тоон шинжилгээн дээрээс үндэслэн тооцож болдог.
Судалгааны үр дүнд байгууллагын шугаман удирдлагуудын хувьд ажил-төвт манлайллын арга барилыг ашигладаг бөгөөд байгууллага ажилтнуудын гүйцэтгэлийн стандартыг удирдлагын зүгээс хянаж байдаг байна. Энэ нь ажилтнуудын гүйцэтгэлийг сайжруулж буй хэдий ч сэтгэл ханамж цаашид буурах хандлагатайг харуулсан.
Байгууллагын хувьд ажилтнуудын гүйцэтгэлийг өндөр түвшинд байлгахын тулд ажил-төвт арга барилыг цаашид ашиглах нь зүйтэй ч удирдлагын зүгээс сэтгэл ханамжид анхаарал хандуулах шаардлагатай.