Хураангуй:
Аливаа улс орны санхүүгийн системийн хямрал нь дэлхийн зах зээл дээрх түүхий
эд, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, гадаадын шууд хөрөнгө оруулалт
саарах, гадаад өрийн дарамт, валютын орох урсгал огцом татрах, санхүүгийн системийн
хувьсагчид өндөр хэлбэлзэх зэрэг гадаад орчны таагүй байдал, дотоод эдийн засгийн
агшилт зэргээс хамаарч үүсдэг байна. Санхүүгийн систем тогтвортой үед санхүүгийн
хөрөнгийг үр ашигтай хуваарилах замаар эдийн засгийг дэмждэг хэдий ч түүнд гарах
хямралууд нь буцаад бодит эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.