dc.description.abstract |
Өнөөгийн Монгол улс тэр тусмаа Улаанбаатар хотод оршин сууж буй иргэд чөлөөт цагаа өнгөрөөхөөр зөвхөн цөөн тооны амралт, хүрээлэнгээр зочилдог ба тэдгээр газарт тав тухтай байхаас гадна танин мэдэхүйн хэсэгтэй, үйлчилгээг санал болгодоггүй. Хэдий санал болгодог ч хэвшмэл байдалтай үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ хэвшмэл байдлыг өөрчлөхөд хэрэглэгчийн зан төлөв, өрсөлдөгч, зах зээл дэх эрэлт хэрэгцээн дээр тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээний нэмэлт сонголт бий болгох замаар эрт үеэс эхлэн хүн төрөлхтний олон зууны туршид од эрхсийг ажигласаар ирсэн, орчлон ертөнцийн гайхамшигтай зүйлүүдийн нэг болох астрономи буюу одон орны талаарх мэдлэгийг дээшлүүлэхээс гадна огторгуй, од эрхэсийн ажин тэдэнд амарч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх боломжит хувилбарыг дэвшүүллээ.
Улаанбаатар хотын ойр байрлах төстэй үйл ажиллагаа явуулдаг амралт, аялал жуулчлалын рекреацийн газрууд болон Монгол улсад оршин суугаа олон нийт болон тэдний хандлага дээр суурилсан боломжийн судалгаа, зах зээлийн судалгаа өрсөлдөгчдийн харьцуулсан судалгаа, хэрэглэгчдийн хэрэгцээг анкетын болон чанарын судалгаа, мэдээллийг хоёрдогч эх үүсвэрүүдээс цуглуулж, гадаад болон дотоодын мэргэжлийн ном, сурах бичиг, судалгааны ажил, бүтээл, статистик эмхэтгэлүүд, интернет эх сурвалжууд ашиглан боловсруулалт явууллаа. |
en_US |