Хураангуй:
Энэхүү дипломын ажлаар ЗАГ группийн хэрэгжүүлж буй “Хийморь” цогцолбор хотхоны үргэлжлэл 35 айлын таунхаусаас бүрдэх “Хийморь 2” төслийн ЗЗ-ийн судалгааг хийж гүйцэтгэхээр зорьсон. Энэ хүрээнд барилга, орон сууц, хаус буюу амины орон сууцны ЗЗ-ийн судалгааг хийж бүтээгдэхүүн, үйлчилгээний шинж чанар, нийлүүлэлтийн байдал, бизнесийн нөхцөл боломж болон худалдан авалтын шийдвэр гаргалтын тухай мэдээллийг хүргэнэ. Орон сууц худалдан авалт нь хувь хүний амьдралдаа хийдэг сонголт, шийдвэрүүдээс хамгийн чухал, үнэ цэнийг бий болгохуйц, цөөн тоотой хийгддэг алхам юм. Тэр дундаа “Хийморь” хотхон нь тансаг зэрэглэлийн гэх тодотголтой учир зорилтот зах зээл нь харьцангүй өндөр орлоготой, нийгмийн дээд давхаргын хэрэглэгчид байна гэж харж байгаа.
Судлаачийн зүгээс барилгын салбарын төсөл хэрэгжүүлэгч компаниудад учирч болох дээрх хүндрэл бэрхшээлүүдээс хамгаалах мэдээлэл, санал зөвлөмжүүдийг өгч мөн бизнес, тансаг зэрэглэлийн хаус, орон сууцны худалдан авалтын шийдвэр гаргалтыг тодорхойлох хэрэглэгчийн судалгааг хийж гүйцэтгэнэ.