Хураангуй:
Их хэмжээний өгөгдөл гэдэгт Өгөгдлийн агуулах, Их Өгөгдөл гэсэн 2 үндсэн ойлголт орших бөгөөд систем тус бүрт хийгдэх шинжилгээ, шийдвэр гаргалт харилцан адилгүй байдаг байна. Эрдэм шинжилгээний чиглэлээр гүнзгий судлагдаагүй ч энэхүү салбар нь Монголд төрийн их өгөгдлийн системийн хувьд хурдацтай хөгжжээ. Тиймээс энэхүү судалгаагаар өгөгдлийн агуулахын систем, их өгөгдлийн систем гэх ойлголтуудад систем дараалалтайгаар онолын гүнзгий судалгаа хийж, манай улсад нөхцөл байдал ямар байгаа болон хэрэгжүүлэх ямар боломжууд байгаа тухай мэдэхийг зорив.