СЭЗИС - Бүтээлийн сан

Гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалахад хэрэглэх деривативийн бүртгэлийн жишиг аргачлал боловсруулах нь

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Гарамдорж, Гантулга
dc.contributor.author Цагаанмандал, Алтантуяа
dc.date.accessioned 2018-10-31T03:35:58Z
dc.date.available 2018-10-31T03:35:58Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1044
dc.description.abstract Сүүлийн жилүүдэд гадаад валютын ханш огцом өсөж, түүнээс хамаарсан үнийн хөөрөгдөл, валютын зээлийн үнэлгээний өсөлт зэрэг нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж байгаа билээ. Гол нэрийн барааны дийлэнхийг импортоор авдаг манай улсын хувьд гадаад валютын ханш нь иргэдийн амжиргаанд шууд нөлөөлдөг гэж үзэж болно. Тиймээс валютын ханшийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр Монголбанк, зохицуулагч байгууллагуудаас арга хэмжээ авахаас гадна бизнесийн байгууллагууд өөрсдийн зүгээс боломжит үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй. Гэвч бизнесийн байгууллагууд хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаа ба тэдэнд энэ талаарх мэдлэг, мэдээллийг олгох нь чухал юм. СТОУС-д нийцсэн, бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хэрэглэж болохуйц “гадаад валютын ханшийн эрсдэлээс сэргийлэх зориулалт бүхий үүсмэл санхүүгийн хэрэглүүрийн нягтлан бодох бүртгэлийн жишиг аргачлал” боловсруулах зорилгын хүрээнд дараах зорилтуудыг тавьж судалгааны ажлаа гүйцэтгэлээ. Үүнд: • Үүсмэл санхүүгийн хэрэглүүр (цаашид “дериватив” гэх)-ийн талаарх онол, арга зүй болон СТОУС-ыг судлах, • Деривативийг ашиглаж буй байдал болон деривативийн зах зээлийн олон улсын нөхцөл байдлыг судлах, • Монгол улсад гадаад валютын ханшийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ авч буй салбар, бизнесийн байгууллагын талаар судалж, нөхцөл байдлыг үнэлэх, • Гадаад валютын ханшийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн деривативийн нягтлан бодох бүртгэлийн жишиг аргачлал боловсруулах. Судалгааг дараах арга зүйгээр гүйцэтгэв. Үүнд: • Баримт, материал цуглуулах: Деривативтай холбоотой онол, СТОУС, судалгаа, нийтлэлүүд зэрэг шаардлагатай мэдээллийг цуглуулах, • Онолын судалгаа хийх: Цуглуулсан мэдээлэлд үндэслэн онолын судалгаа хийх, • Нөхцөл байдлын шинжилгээ хийх: Ярилцлагын болон асуулгын аргаар гадаад валютын ханшийн эрсдэлээс сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй эсэх талаар бизнесийн байгууллагуудаас мэдээлэл авч, нөхцөл байдлыг үнэлэхээс гадна арилжааны банкууд болон Монголбанкны зохицуулалтууд, тэдгээрийн деривативийн хэрэглээний талаар судлах, • Тулгарч буй асуудал, түүний гаргалгааг тодорхойлох: Онолын судалгаа болон нөхцөл байдлын шинжилгээнд үндэслэн дүгнэлт хийж, зөрчилтэй болон нийтлэг талуудыг тодорхойлох, • Жишиг аргачлал боловсруулах: Тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахад чиглэсэн нягтлан бодох бүртгэлийн жишиг аргачлал боловсруулах. Судалгааны явцад манай улсад гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалах чиглэлийн деривативийн хэрэглээгээр арилжааны банкууд жишиг болохуйц байгаа нь тодорхой харагдсан ба зарим томоохон бизнесийн байгууллагууд арилжааны банктай хэлцэл хийх замаар деривативийг ашиглаж байна. Деривативийн нягтлан бодох бүртгэл, тайлагналын хувьд арилжааны банкууд СТОУС-д нийцүүлж байгаа бол бусад салбарын хувьд зохицуулалт нь тодорхойгүй буюу ямар байдлаар хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй байгаа юм. Деривативийг данс, бүртгэлд тусгах, санхүүгийн тайланд толилуулах ажиллагааг СТОУС-г судалсны үндсэн дээр тодорхойлж болох хэдий ч хэрхэн хэмжиж үнэлэх буюу бодит үнэ цэнийг тооцох нь хамгийн хүндрэлтэй асуудал болж байна. Санхүүгийн зах зээл, биржийн арилжаа хөгжсөн улсуудад бодит үнэ цэнийг зах зээлийн мэдээлэлд үндэслэн тодорхойлох боломжтой бол биржийн арилжаа хөгжөөгүй манай улсын хувьд зах зээлийн үнэлгээг тооцох нь ихээхэн бэрхшээлтэй юм. Тиймээс деривативийн бодит үнэ цэн тооцох хэд хэдэн аргачлалыг харьцуулан шинжилгээ хийж, байж болох оновчтой хувилбарыг санал болгох, анхаарах зүйлсийг тодорхойлох байдлаар нягтлан бодох бүртгэлийн жишиг аргачлалдаа тусгалаа. Манай улсад томоохон арилжааны банкууд хейджийн хэрэглүүрүүд ашиглаж эхэлсэн бол бусад салбарын хувьд одоогоор деривативийг хангалттай хэмжээнд ашиглаж эхлээгүй байна. Деривативийн олон төрлийн хэлцэл байдаг хэдий ч валют арилжааны деривативийн олон улсын зах зээл дээрх хэлцлийн төрлүүдээс үзэхэд своп, форвард хэлцлүүд дийлэнх хувийг эзэлж байгаа ба манай улсад арилжааны банкууд мөн энэ төрлийн хэлцлүүдийг хийж байна. Иймд, энэхүү судалгааны ажлын үр дүн болох бүртгэлийн аргачлалдаа валют арилжааны своп, форвард хэлцлүүдийн талаар түлхүү тусгаж боловсруулсан болно. Цаашид судлаачдын зүгээс бусад төрлийн хэлцлүүд, тэдгээрийг хэрэглэх ач холбогдол, ашиглах аргачлалын талаар илүү сайн судлах шаардлагатай юм. Гадаад валютын ханшийн эрсдэлээс сэргийлэхэд чиглэсэн деривативийн нягтлан бодох бүртгэлийн жишиг аргачлалыг бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны чиглэл, онцлогт нийцүүлэн сайжруулж ашигласнаар учирч болох ханшийн эрсдэлээс сэргийлэх боломж бий болж, эцсийн хэрэглэгчид үнийн дарамтаас тодорхой хэмжээнд зайлсхийх нөхцөл бүрдэнэ. Энэхүү судалгаагаар деривативийн тухай ойлголт, түүний нягтлан бодох бүртгэлийг тодорхой болгохоос гадна бодит үнэ цэнийг тооцохтой холбоотой шийдэл гаргасан тул бизнесийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй баримт бичиг болно гэж үзэж байна. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject дериватив en_US
dc.subject үүсмэл хэрэгслүүд en_US
dc.subject ханш en_US
dc.subject гадаад валют en_US
dc.subject үнийн хөөрөгдөл en_US
dc.subject валютын ханш en_US
dc.subject деривативийн зах зээл en_US
dc.subject бизнесийн байгууллагууд en_US
dc.title Гадаад валютын ханшийн эрсдэлээс хамгаалахад хэрэглэх деривативийн бүртгэлийн жишиг аргачлал боловсруулах нь en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах