Хураангуй:
Энэхүү судалгааны ажил нь сэдвийн хамрах хүрээ, судлагдсан байдлын судалгаа, судалгааны ажлын зорилго, зорилт, арга зүй, таамаглалыг багтаасан бөгөөд 3 бүлэг, 9 дэд бүлэгээс бүрдэнэ. Мөн бүлэг болгонд дүгнэлт гаргасан.
Эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд тогтоворгүй байгаагаас барилгын салбарын хөрөнгө оруулалт муудах үүнээс хамаарч барилга ашиглалтанд орох хугацаа хойшлох, борлуулалтгүй болох зэргээс шалтгаалж арилжааны банкууд барилгын төслийн санхүүжилтын зээлийг зогсоох, хязгаарлах болсон.
Дээрх олон асуудлуудаас үүдэн эдийн засгийн өсөлт удааширсан энэ үед барилгын компаниуд өөрөө эрсдэлээ урьдчилан харж, түүнээс сэргийлэх зайлшгүй шаардлага гарсан учир барилгын салбарын эрсдэлийн менежментийг судалж сайжруулах арга замыг олох нь энэхүү судалгааны зорилго оршино.