Хураангуй:
Судалгааны ажлаар эрсдэл багатай, өгөөж өндөртэй портфелийг үнэт цаасны зах
зээлээс хэрхэн бүрдүүлэх боломжийг судалсан. Монголын Хөрөнгийн Биржид
бүртгэлтэй хувьцаат компаниудаас сонгон авч, тэдгээрийн 2008-2018 оны 4 сар хүртэлх
арилжааны үнийн мэдээллийг ашиглаж шинжилгээ хийн, портфель бүрдүүлнэ.
Бүрдүүлсэн портфельдээ Марковиццн сонгодог онол болон хамгийн их эрсдлийг
үнэлэх VaR аргыг ашиглан өгөөж, эрсдэлийн тооцоолол хийж, аль арга нь манай орны
үнэт цаасны зах зээлээс багц бүрдүүлэхэд ашиглавал тохиромжтой болохыг судална.