Хураангуй:
Банк нь харилцагчдын итгэлцэл дээр суурилсан онцгой мэдрэмтгий бизнесийн байгууллага юм. Харилцагч үгүй бол банк оршин тогтнож чадахгүй. Харин харилцагчаа өөрийн банканд тогтоон барьж үлдэхийн тулд банк харилцагчдад хүндрэл учируулахгүй сэтгэл ханамжтай байлгахыг зорьж ажилдаг билээ. Банкууд харилцагчдаа сэтгэл хангалуун байлгахын тулд олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, аль болох харилцагчдад чирэгдэлгүй, амар хялбар бүтээгдэхүүн үйлчилгээг сонгон гаргаж байгаа хэдий ч хангалттай ашиглагдахгүй байгаагийн улмаас салбар нэгж дээрх ачаалал буурахгүй тэр тусмаа теллерийн ачаалал өндөр хэвээр байгаа нь шийдэх асуудлын нэг болоод байгаа юм.
Энэхүү судалгааны гол зорилго нь теллерүүдийн өнөөгийн ажлын ачааллыг хэмжиж түүгээр дамжуулан салбарын удирдлагыг сайжруулах арга замыг хайх юм. Судалгаагаар Монголын арилжааны банкны хамгийн олон салбар нэгж, хамгийн их ачаалал, хамгийн их харилцагчидтай 2 том банкыг сонгон авсан. Ингэхдээ салбарын удирдлагын онол арга зүйг судлан теллерүүдийн ажлын ачааллыг хэмжсэн.
Теллер болон АТМ дээр хийгдэж байгаа гүйлгээг 2018 оны 2 сарын байдлаар харьцуулж 88% нь цахимаар, 12% нь теллер дээр хийгдэж байгааг бэлэн гаргасан тайлан мэдээнээс авч ашигласан байгаа ба цахим хэлбэрээр хийгдэж байгаа гүйлгээний 36%-ийг АТМ дээр хийгддэг гүйлгээ байгаа бөгөөд энэ нь теллерийн гүйлгээтэй харьцуулбал 7,5 дахин их байгаа тул АТМ дээр хийгддэг гүйлгээний төрлөө нэмбэл ажлын ачааллыг бага ч гэсэн буулгах боломжтой гэж харсан байгаа. Тиймээс үүнтэй холбоотойгоор судалгаа шинжилгээ хийж АТМ дээр одоо Монголд хийгдэж байгаа гүйлгээнүүдээс өөр ямар бүтээгдэхүүн үйлчилгээ байгааг олон улсын нөхцөл байдлыг судлан гаргаж хамгийн оновчтойг нь Монгол хэрэгжүүлж болох хувилбар нь картгүйгээр АТМ дээр гүйлгээ хйих юм гэж авч үзсэн.
Тухайн картгүйгээр АТМ дээр гүйлгээ хийдэг болговол нэг талаас банканд салбарын ачааллаа багасгах теллерийн цалингийн зардал буурах боломж нээгдэж, Мөн нөгөө талаар харилцагчдад карт авах зардал, картаа хаяж гээх эрсдэл, банканд оочирлох цаг хэмнэх, Картын мэдээллээ алдах байдал гарахгүй, Карт ашиглалтын зардал буурах, байнга биендээ авч явахгүй байх гэх мэт юм. Энэ бүтээгдэхүүн үйлчилгээг Монголд ашиглагдаж байгаа орлогын АТМ-үүд дээр нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж Хаан банкны мэргэжилтнүүд үзсэн ба олон улсын туршлага дээр мөн харуулсан байгаа.
Ажлын ачаалал буурснаар банкны хүний нөөцийн үйл ажиллагаанд ажлын байрны сэлгэлт, чөлөө авах үзэгдэл, өвдөх гэх мэт үзүүлэлтүүдэд сайнаар нөлөөлж Салбар нэгжийн оновчтой зөв бүтэц болох ажлын ачаалалтайгаа уялдсан ажлын орон тоог теллерийн алдаа дутагдал гаргах магадлалыг бууруулж, ажлын ачаалал багасахад түүнийгээ дагаад харилцагчдаа халамжлах, хангалттай мэдээлэл хүргэх цаг гарч ирэх ба харилцагчид үнэт цагаа алдаж оочирлон дугаарлах шаардлагагүй болох юм.