dc.description.abstract |
Барилгын салбар бол улс орны бүтээн байгуулалт, үндэсний хөгжил, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдалтай холбоотой онцгой салбар юм. Манай орны хувьд цахилгаан эрчим хүчний урьдчилсан хүчитгэсэн бетон шонгийн үйлвэрлэл эрхэлж буй жижиг, дунд бизнес эрхлэгчид нь улирлын нөлөөллөөс бий болох бизнесийн эрсдэл ихтэй байдгаас тухайн барилгын салбарт үйлчилгээ явуулдаг байгууллагуудын ихэнх нь бизнесийн үйл ажиллагаа тогтмол явуулж чаддаггүй санхүүгийн хувьд тогтворгүй байдалд хүрдэг байна.
Бизнесийн байгууллагуудад гадаад орчны шууд ба шууд бус нөлөө, байгууллагын удирдлагын менежментийн алдаа, ирээдүйн төлөвлөлт зөв хийгдээгүйгээс шалтгаалан үйл ажиллагааны доголдол үүсэн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй тулгарч улмаар дампуурахад хүргэж байгаа нь барилгын салбарын бетон үйлдвэрлэгч компаниудад ч тохиолдож байгааг статистик тоо баримтаас харж болно.
Салбарын хүрээнд тулгамдаж байгаа санхүүгийн тогтворгүй байдлыг арилгахын тулд санхүүгийн төлөвлөлтийг сайжруулах арга замыг тодорхойлон компаниудын өдөр тутмын үйл ажиллагааг мөнгөн хөрөнгөөр цаг хугацаанд нь хангах, зохистой зарцуулах, бизнесийн байгууллагын санхүү эдийн засгийн үр ашгийн нэмэгдүүлэх, цаашдын үйл ажиллагааг явуулах санхүүгийн нөөц бололцоог бүрдүүлэх шаардлагатай байна.
Судалгааны ажлын үр дүнд энэхүү салбарын компаниудын санхүүгийн төлөвлөлтийг хийхдээ салбарын бодлого төлөвлөлт, улирлын нөлөөллийг тооцон мөн тухайн бизнесийн байгууллагын стратеги төлөвлөлтөнд нийцсэн, барилгын салбарын онцлогт тохирсон санхүүгийн төлөвлөлтийг хийснэээр ашигт ажиллагааг нэмэгдүүлэх боломжтой байгаа нь харагдаж байна.
Аливаа бизнесийн байгууллага нь эцсийн зорилгодоо хүрэхийн тулд өөрийн үйл ажиллагааг зохицуулж, хяналт тавихад санхүүгийн төлөвлөлт зайлшгүй шаардлагатай байдаг. Гэхдээ өөрийн байгууллагын онцлогт тохирсон, бизнесийн орчинтой уялдан үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг бий болгосон зөв төлөвлөлтийг хийх нь хамгаас чухал байна. |
en_US |