СЭЗИС - Бүтээлийн сан

Зээлийн эрсдэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох нь /Өмнөговь аймагт байршдаг арилжааны банкуудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Зоригт, Оюунцацрал
dc.contributor.author Багаа, Амарзаяа
dc.date.accessioned 2018-10-31T02:25:40Z
dc.date.available 2018-10-31T02:25:40Z
dc.date.issued 2018-10-31
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1031
dc.description.abstract Уул уурхайн салбарын үйл ажиллагаа 2010 оноос хойш эрчимтэй хөгжиж, ялангуяа Өмнөговь аймагт стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой, Оюу толгой, Нарийнсухайтын орд газруудад ашигт малтмал олборлолтын үйл ажиллагаа идэвхжиж эхэлсэн. Гэтэл 2014 оны сүүлээс 2016 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд тус аймаг дахь уул уурхайн салбарын үйл ажиллагаа зогсонги байдалд орж бизнес эрхлэгчдийн орлогыг хумигдуулж, улмаар ажилгүйдэл ихэсч, зээлдэгчдийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлөн зээлийн эрсдэлийг нэмэгдүүлж, чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх дүн 2016 оны 2-р хагас гэхэд 7.75 хувь буюу сүүлийн 10 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн. Өөрөөр хэлбэл, 2015-2016 оны 3 дугаар улирал хүртэлх хугацаанд дунджаар 5.4 хувь болсон байна. Иймд Өмнөговь аймгийн банкны нэгжүүдийн зээлийн чанарт нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлох зорилгоор тус аймгийн нийгэм эдийн засгийн орчин болон санхүүгийн салбарын өнөөгийн байдлыг судалж, чанаргүй зээлд нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор олон хүчин зүйлийн регрессийн загвараар үнэлж, РESTLE аргаар чанарын шинжилгээ хийсэн. Тоон шинжилгээг баталгаажуулах зорилгоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын банкны нэгжүүдийн зээлийн мэргэжилтнүүдээс санал асуулга боловсруулан судалгаа авч, дүн шинжилгээ хийсэн бөгөөд асуулга судалгаанд Өмнөговь аймагт байрладаг нийт 9 банкны нэгжээс Хаан, Төрийн, Хас, Голомт, ХХБ, Капитал, ҮХОБанк, Капитрон зэрэг 8 банкууд хамрагдсан. Чингис хаан банк 2017 онд байгуулагдсан ба одооогоор зээл олголт хийгээгүй байгаа болно. Энэхүү судалгааны үр дүнд Өмнөговь аймаг дахь банкны нэгжүүдийн чанаргүй зээлийг уул уурхайн салбарын уналт, ажилгүйдэл болон бусад хүчин зүйлс нэмэгдүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн бөгөөд судлаачийн зүгээс банкны нэгжүүдийн зээлийн мэргэжилтнүүдэд зориулж тус аймгийн онцлогт тохирсон санал, зөвлөмжийг боловсруулсан. en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject Өмнөговь аймгийн чанаргүй зээл en_US
dc.subject орон нутгийн банкны нэгж en_US
dc.subject чанаргүй зээл en_US
dc.subject Арилжааны банкны зээлийн эрсдэл en_US
dc.subject зээлийн эрсдэл en_US
dc.subject арилжааны банк en_US
dc.title Зээлийн эрсдэл, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлох нь /Өмнөговь аймагт байршдаг арилжааны банкуудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах