Хураангуй:
Уг судалгааны ажил нь автомашин, тээврийн хэрэгслүүдийн эмнэлэг, эмч нь болсон автозасварын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчийн үнэнч байдал, сэтгэл ханамжийг сайжруулахад үйлчилгээний чанарын үзүүлэх нөлөөг судалсан бүтээл юм. Судалгааны ажлаараа Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж буй албан ёсны төлөөлөгчийн компаниуд болон нэгдсэн цогц засвар үйлчилгээний байгууллагуудын үйлчилгээний чанарыг хэмжиж, тэдгээрийн хэрэглэгчийн сэтгэл ханамж, үнэнч байдалтай хамааралтай эсэхийг үнэлж гаргасан болно. Авто засварын үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын үйлчилгээний чанарыг SERVQUAL загвараар хэмжсэн ба Саудын арабын авто үйлчилгээний байгууллагуудын судалгааг хийсэн аргачлалыг орчуулан ашигласан болно. Судалгааны үр дүнд автозасварын салбарт тэргүүлж буй байгууллагуудын үйлчлүүлэгчдийн авч буй үйлчилгээнийхээ чанарыг хүлээлтээс доогуур болохыг тодорхойлж, цаашид сайжруулах боломжуудыг гаргасан болно.