dc.description.abstract |
Монгол улсад компанийн үйл ажиллагаа “Компанийн тухай хууль”-иар зохицуулагдаж байгаа ба энэхүү хуулийн хүрээнд Засгийн газар болон бусад эрх бүхий байгууллагаас шаардлагатай харилцааг тухай бүрт нь илүү нарийвчлан зохицуулсан дүрэм журам, стандартуудыг гарган мөрдүүлж байна. Хамгийн гол нь эдгээр хууль, дүрэм журмын хэрэгжилт нь Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаанд хангалттай бус байгаагаас ялангуяа засаглалын хувьд шаардлагатай хэмжээнд сайжирч чадаагүй, шийдвэр гаргагч дээд байгууллагаас бизнесийг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулж, стратеги болон бизнес төлөвлөгөөг бүрэн гүйцэтгэхэд дэмжиж ажиллах байдал учир дутагдалтай байгаа юм.
Иймээс ашигтай болон ашиггүй ажиллаж байгаа томоохон тус бүр 5 ТӨК-иудын засаглалын тогтолцоо, үүн дотроо ТУЗ-ийн бүтэц бүрэлдэхүүн, үүрэг оролцоо, тэднээс хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн үр дүнг хянаж буй байдал байгууллагын үйл ажиллагааны үр дүнд хэрхэн нөлөөлж буй талаар судалж дүгнэн, илрүүлсэн асуудал, учир дутагдалуудыг сайжруулах санал боловсруулах зорилгоор “Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааны үр дүнг төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаатай хамааруулан судлах нь” сэдвээр судалгааны ажлыг хийхээр зорилоо. |
en_US |