dc.description.abstract |
Барилгын салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон чухал үүрэгтэй салбаруудын нэг бөгөөд уг салбарын онцлог нь улс орны нүүр царай болсон барилгажилт буюу бүтээн байгуулалтыг бий болгодогоороо онцлог салбар юм. Шилжилтийн эдийн засгийн үед хэсэг хугацаанд зогсонги байдалтай байж байгаад 2000 оноос хойш эрчимтэй хөгжсөн бөгөөд уг салбарт бизнес эрхлэгчдийн тоо улам нэмэгдсээр 2010 онд нийт 1452 аж ахуйн нэгж, байгууллага барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол 2016 онд 6074 аж ахуйн нэгж байгууллага буюу 6 жилийн хугацаанд даруй 4 дахин нэмэгджээ. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд барилгын бизнес эрхлэгчид байгууллагууд бүтээн байгуулалт барилгажилтын ажлуудыг ихээр хийгээд зогсохгүй олон улсын стандарт жишигт нийцүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Салбарын үйл ажиллагаа өргөжиж хөгжихийн хэрээр зарим нэг тулгамдсан асуудлууд аж ахуйн нэгж байгууллагуудад болон салбарын хэмжээнд бий болж байна. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж буй арга барил, технологио сайжруулах, олон улсын стандарт, чанарт нийцүүлэх, менежмент удирдлагын хүрээнд шинэчлэлт хийх гэх мэт асуудлуудтай тулгарч байна.
Иймээс уг судалгааны ажлын хүрээнд эдгээр тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд хөрөнгө санхүүтэй шууд холбогдолтой зүйлсийн нэг болох барилга угсралтын ажлын төсөвт өртгийг хэрхэн, ямар аргаар аль болох бодитой тооцоолж болох тухай судалж үзэх юм. |
en_US |