Хураангуй:
Өнөө үед залуус зурагтаас татгалзаж бусад технологийн хэрэгслүүдийг илүүтэйгээр ашигладаг болоод байгаа боловч маркетингийн идэвхжүүлэлтийн үндсэн сонголт тв рекламын үнэ цэнэ алдагдахгүйгээр барахгүй чанар, агуулга, бүтээлч байдал нь өссөөр байна. Монгол улсын хувьд ч мөн адил өргөн нэвтрүүлгийн тоо жил бүр нэмэгдэж байгаагаас гадна түүгээр цацагдаж буй компани, байгууллагуудын рекламын хугацаа нэмэгдэж байна. Тиймээс 30 хүртэлх насны залуучууд ямар реклам үзэх сонирхолтой байдаг болон реклам ямар хүчин зүйлс нөлөөлдөг болохыг тодруулахаар энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн. Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг 200 гаруй залуусаас авсан бөгөөд биечилэн болон интернет ашигласан авсан болно. Цуглуулсан өгөгдлүүдийг SPSS програмыг ашиглан судлаж шинжилсэн ба шинжилгээний бүхий л арга, аргачлалуудыг ашиглахыг зорисон. Үүндээ онцлогоор нь буюу кластер бүлгүүд болгон ангилан, факторын шинжилгээ, корроляцийн шинжилгээг хийн шаардлагатай санал зөвлөмж, дүгнэлтийг боловсруулсан.