Хураангуй:
Ази, Европын зах зээл болон эдийн засагт томоохон байр суурийг эзэлдэг Англи болон Сингапур улсуудын хувь хүний орлогын албан татварын системийг Монгол улсын хувь хүний орлогын албан татварын системтэй харьцуулан дүгнэж эдгээр улсуудын хөнгөлөлт чөлөөлөлт болон шаталсан зарчимын хувь хэмжээг харьцуулан бодолт хийж Монгол улсын 2018 оноос мөрдөгдөх татварын шаталсан хувь хэмжээг зөв шийдэл эсэхийг дүгнэсэн. Мөн эдгээр улсуудын хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтүүдээс Монгол улсад ашиглаж болохуйц хөнгөлөлтийг санал болгосон.