dc.contributor.advisor |
Тэрбиш, Алтангэрэл |
|
dc.contributor.author |
Эрдэнэбилэг, Билэгжаргал |
|
dc.date.accessioned |
2018-10-08T09:31:38Z |
|
dc.date.available |
2018-10-08T09:31:38Z |
|
dc.date.issued |
2018-10-08 |
|
dc.identifier |
Бакалавр |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/1015 |
|
dc.description.abstract |
Үүрэн телефоны үйлчилгээ нь бидний өдөр тутмын хэрэглээний нэг болсон. Монгол анх үүрэн оператор компани үйлчилгээ явуулж эхэлснээс хойш 22 жил хугацаа өнгөрчээ. Өсөж буй зах зээл учир мэдээж өрсөлдөөн явагдаж, хэрэгцээ шаардлага өөрчлөгдөнө. Тэрхүү өрсөлдөөн, хэрэглэгчээс бий болох ялгаатай хэрэгцээний хүрээнд өдгөө 4 үүрэн оператор одоогийн зах зээл дээр үйлчилгээ явуулж байна. Харин энэхүү эрдмийн ажлын хүрээнд хэрэглэгчид тэдгээр операторуудыг ямар шалтгаан, хүчин зүйлийн улмаас сольж буй шалтгааныг тодруулна. Хүчин зүйлсийг тодруулахад шаардлагатай онол, судалгааны ажлуудтай танилцан судалж судалгаа авах арга, анкет зэргийг боловсруулсан. Асуулгад сонголтод нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулсан 6 хүчин зүйл 18 асуулт, оператор тус бүрийн хувьд операторын сонголт, хэрэглэгчийн оператораасаа шилжих байдал, солих шалтгаан зэргийг тодруулсан 9 асуулт, солих эрмэлзлийг тодруулсан 7 хүчин зүйл 24 асуулт, хувийн мэдээллийг тодруулсан 5 асуулт зэргээс бүрдэнэ. Судалгааг SPSS 23 програм дээр боловсруулсан бөгөөд шаардлагатай шинжилгээнүүдийг хийсэн. Тэдгээрээс найдвартай байдлын шинжилгээ, хүчин зүйлийн шинжилгээ, регрессийн шинжилгээ, кластер шинжилгээ, мөн асуулт бүр дээр үр дүнгийн шинжилгээ хийсэн. Шинжилгээний үр дүнд солих эрмэлзлийг тодруулсан асуултаас 2 хүчин зүйл нь найдвартай байдлын шаардлагыг хангаагүй улмаас хасагдаж үлдсэн 5 хүчин, сонголтод нөлөөлөх 6 хүчин зүйл үргэлжлүүлэн шинжилгээг хийсэн. Үлдсэн хүчин зүйлс нь найдвартай байдлыг хангаж хүчин зүйлийн шинжилгээ хийхэд үндсэн хүчин зүйлээ илэрхийлж чадахгүй асуултуудыг хассан. Үр дүнгийн шинжилгээнээс харахад ерөнхийдөө мобикомын хэрэглэгчид бусад 3 оператор луу шилжих хандлага байгаа бөгөөд үүний учир шалтгаан нь тариф өндөр, үйлчилгээ муу гэсэн шалтгаан эзэлж байсан. Кластер шинжилгээг хийхэд ялгаатай 3 бүлэгт хуваагдсан бөгөөд үнэнч хэрэглэгч, аясыг дагагч, хоёрын хооронд хэрэглэгч гэх 3 төрлийн кластер үүссэн. |
en_US |
dc.subject |
Үүрэн телефон, оператор, солих зан төлөв, татах-түлхэх-бэхлэх загвар, үйлчилгээ үзүүлэгчээ солих, сонголтод нөлөөлөх хүчин зүйлс, солих эрмэлзэлд нөлөөлөх хүчин зүйлс, шилжих эрмэлзэл, сэтгэл ханамж, шилжих зардал, шилжихэд бий болох саад, хэрэглэгчийг түгжих, үйлчилгээний чанар, үнийн хүлээлт, дата, хөнглөлт, урамшуулал, тариф, нөлөөлөл, үйлчилгээ |
en_US |
dc.title |
Үүрэн телефоны урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн оператор солиход нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа |
en_US |
ife.Мэргэжил.Нэр |
Бизнесийн менежмент |
|
ife.Мэргэжил.Индекс |
D340100 |
|
ife.Зэрэг |
Бакалавр |
|
ife.Диплом.Зөвлөх |
Тэрбиш, Алтангэрэл |
|