dc.contributor.advisor |
Энхжаргал, Элдэв-Очир |
|
dc.contributor.author |
Балдандагва, Батбаяр |
|
dc.date.accessioned |
2018-06-22T08:50:43Z |
|
dc.date.available |
2018-06-22T08:50:43Z |
|
dc.date.issued |
2018-06-22 |
|
dc.identifier |
Мастер |
en_US |
dc.identifier.uri |
http://repository.ufe.edu.mn/handle/8524/1010 |
|
dc.description.abstract |
Үнэт цаасны зах зээл нь зах зээлийн эдийн засагтай орнуудын хувьд санхүүгийн тогтолцооны нэгэн гол суурь хэлбэр байдаг бөгөөд энэ зах зээлд засгийн газар болон компаниуд үнэт цаас гарган эх үүсвэр татан төвлөрүүлэх, нөгөө талаас хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэдэг мэрэгшсэн байгууллагууд үнэт цаас худалдан авах замаар ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулж аливаа улс орны эдийн засгийн хөгжил, санхүүгийн зах зээлийн хувьд өндөр хувь нэмэр оруулдаг билээ.
Энэ салбарт өнөөг хүртэл олон томоохон хөрөнгө оруулалтууд хийгдсээр ирсэн хэдий ч Монгол улс зөвхөн банкны секторт тулгуурласан санхүүгийн тогтолцоотой байгаа бөгөөд дийлэнх Уул уурхайн байгууллагууд банкны өндөр хүүтэй зээл, өрийн дарамтанд орж байна. Уул уурхайн компаниудын хувьд үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүжилт татах, хөрөнгө босгох эх үүсвэрийг байнга эрэлхийлж байдаг. Иймээс уул уурхайн том төслүүдийг олон улсын үнэт цаасны зах зээл дээр нээлттэй санал болгосноор аж ахуйн нэгжүүд төдийгүй Монгол улсын засгийн газар өр төлбөр, хүүний дарамтанд орохоос сэргийлж байгаа учир үнэт цаасыг олон улсад нээлттэй боломжуудыг судалж мөн түүний үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгыг энэхүү судалгааны ажлын хүрээнд авч үзлээ.
Судалгааны объектоор Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудыг сонгож авсан. Салбарын өнөөгийн байдлын судалгаагаар дипломын ажлын онцлогоос хамаарч Монголын үнэт цаасны зах зээл, Монголын уул уурхайн компаниудын санхүүжилт өнөөгийн байдал болон нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлыг судлав.
Энэхүү дипломын ажлын гол зорилго нь МУ-ын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг судласны үндсэн уул уурхайн компаниудад өртөг багатай, тогтвортой эх үүсвэрийг дэлхийн хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлэх боломж, арга замыг судлахыг зорьсон.
Судалгааны арга зүйн хувьд тоон судалгаа болон чанарын судалгаан дээр суурилан хийгдсэн бөгөөд хоёрдогч эх үүсвэрийг ашиглан мөн анхдагч эх үүсвэрүүдийг ашиглан энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэсэн болно. Нийт судалгаанд тухайн салбарыг төлөөлж чадахуйц 3 компанийг шилж сонгон авч санхүүгийн шинжилгээ хийж мөн санхүүжилт босгоход тулгамддаг асуудлуудыг судалж дэлхийн хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох заавар зөвлөмж өглөө. |
en_US |
dc.subject |
Initial Public Offering (IPO), Хөрөнгийн бирж, Хувьцаа гаргалт, Таван толгой ХК, Хөрөнгө босголт, Хонконгийн хөрөнгийн бирж, Уул уурхай. |
en_US |
dc.subject |
Хөрөнгийн бирж |
en_US |
dc.subject |
Хувьцаа гаргалт |
en_US |
dc.subject |
Таван толгой ХК |
en_US |
dc.subject |
Хөрөнгө босголт |
en_US |
dc.subject |
Хонконгийн хөрөнгийн бирж |
en_US |
dc.subject |
Уул уурхай |
en_US |
dc.subject |
мастерын ажил |
en_US |
dc.title |
Дэхийн санхүүгийн зах зээлээс уул уурхайн төслүүдэд хөрөнгө босгох нь |
en_US |
ife.Диплом.Зөвлөх |
Батчулуун, Бүжинлхам |
|