СЭЗИС - Бүтээлийн сан

Дээд боловсролын бизнес загварыг боловсронгуй болгох арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батбаатар, Бүжинлхам
dc.contributor.author Баатарпүрэв, Болорцэцэг
dc.date.accessioned 2018-06-22T08:41:08Z
dc.date.available 2018-06-22T08:41:08Z
dc.date.issued 2018-06-22
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/1007
dc.description.abstract ТОВЧ ХУРААНГУЙ Сүүлийн гучин жилийн хугацаанд их, дээд сургуулиудын үндсэн шинж, цар хүрээ, засаглалын бүтэц болон мэдлэгийн шинж чанар, үнэ цэнэ, мөн эдийн засаг, нийгмийн харилцаанд маш чухал өөрчлөлтүүд явагдаж байгаа бөгөөд их, дээд сургуулиуд томоохон бэрхшээлүүдтэй нүүр тулгараад байна (Institute for Teaching and Learning Innovation, 2015). Дээд боловсролын салбарын өөрчлөлтөд хурдацтайгаар тэлж байгаа даяарчлал, эрдэмтэн судлаач, оюутны хөдөлгөөний өсөлт, хил дамнасан байгууллагуудын хөдөлгөөн, хичээлийн хөтөлбөр, технологийн ер бусын нөлөө зэрэг хүчин зүйлүүд асар ихээр нөлөөлсний улмаас дээд боловсрол нь одоо уламжлалт хэв маяг болон шинэ боломжийн уулзвар дээр ирээд байна. Манай орны хувьд бусад улс орны боловсролын хөгжлийн туршлагыг судалж турших, өөрийн нөхцөлд тохируулан нутагшуулах замаар дээд боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх нь хөгжлийн нэн тулгамдсан шаардлага болж байна. Энэхүү тулгамдсан асуудлуудыг шийдэхэд их сургуулиуд хоорондоо хамтран ажиллах, харилцан туршлагаа хуваалцах нээлттэй орчин, нөхцөл бүрдүүлэх нь чухал байна. Олон улсын туршлагаас харвал өөрийн орны хөгжлийн онцлогт тохирсон боловсролын болон инновацийн тогтолцоог төлөвшүүлэн, ур чадвартай хүний нөөцийг бэлтгэж, өндөр технологийн судалгааг хөгжүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлснээр нийгэм эдийн засгийн хөгжилд нь богино хугацаанд ахиц дэвшил гарч байна. Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн бодлого нь “Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Боловсролын талаар төрөөс баримтлах бодлого”-той уялдаж, мэдлэгт суурилсан нийгмийг байгуулах, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, хүмүүсийн амьдралыг дээшлүүлэх, нийгмийн тэгш байдлыг баталгаажуулахад туслаж чадах дээд боловсролын үр дүнтэй тогтолцоог бий болгохыг зорьж байгаа юм. Дээд боловсролын байгууллагын санхүүжилтийн гол эх үүсвэр боловсролын зээлийн сангаар олгож байсан үндэсний тэтгэлэг /2015, 2016/ болон оюутны хөгжлийн зээл /2017, 2018/, гадаад, дотоодод суралцагчдын сургалтын төлбөр, тогтмол зардлаас бүрдэж байна. Мөн төсөл, хөтөлбөрүүдээр дамжуулан багш нарыг чадавхжуулах, сургалт, судалгааны орчны хөрөнгө оруулалтууд, судалгааны чадавхийг бэхжүүлэх, их дээд сургууль- аж үйлдвэрлэлийн түншлэлийг дэмжих, оюутны бүтээлч санал санаачилгыг дэлгэрүүлэх санхүүжилтүүд хийж байна. Төрийн өмчийн их, дээд сургуулиудын орлогын 70-85 хувийг сургалтын төлбөр, 30-15 хүртэл хувийг бусад эх үүсвэрээс бүрдүүлж байна. Үндсэн үйл ажиллагаанаас нийт орлогын ихэнх хувийг олж, төрөөс авах тогтмол зардлын санхүүжилт 5-6 хувийг эзэлж байгаа нь төрийн санхүүжилт хязгаарагдмал болохыг харуулж байна. Төрийн бус өмчийн их, дээд сургуулиудын орлогын 96.0 хувийг үндсэн үйл ажиллагааны орлого буюу сургалтын төлбөр, үлдсэн багахан хувийг төрийн сан болон төслийн санхүүжилт, дотуур байр, түрээсийн орлого бүрдүүлж байна. Цаашид их сургуулийн санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, судалгаа, инновацийн үйл ажиллагаа, их сургууль-үйлдвэрлэлийн түншлэл, гадаад, дотоод хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөр зэрэг олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монголын их дээд сургуулиудын хувьд санхүүжилтээ нэмэгдүүлэхийн тулд оюутны тоо болон сургалтын төлбөрийг нэмэгдүүлж байна. Санхүүжилтийн ихэнх хувийг багш, ажилчдын цалин, нийгмийн даатгал, номын сангийн баяжуулалт, компьютер, лабораторийн зардлууд, сургалтын орчныг тохижуулах, дээд боловсролын гадаад харилцаа, багшийн хөгжил, бага хэмжээний судалгаа зэргийг оюутны төлбөрөөр санхүүжүүлж байна. Дээд боловсролын чанарын шинэчлэлийн бодлогын хүрээнд их сургуулиудын сургалт, судалгааны орчин, дэд бүтцийг сайжруулах зорилготой. Ихэнх хөгжиж буй болон өндөр хөгжилтэй орнуудын ДББ-уудын төсвийн санхүүжилт багасаж бусад эх үүсвэрээс олох санхүүжилтийг нэмэгдүүлэх гэсэн чиглэлийг баримтлах болсон. Сургуулиуд судалгаа шинжилгээний ажил, сургалтуудыг гадаад дотоодын байгууллагуудтай хамтран хийх нь нэлээд нэмэгдсэн. Бусад санхүүжилт нэмэгдүүлэх эх үүсвэрийг бий болгож, мөн эрэлхийлсээр байна. Азийн зарим улсуудын ДББ-ын санхүүжилтийг харахад төр засгаас олгодог дэмжлэг, санхүүжилт орлогынх нь дийлэнх хувийг эзлэхээ больжээ. Өөрөөр хэлбэл ДББ-ууд илүү бие даасан, хараат бус буюу бизнесийн байгууллагатай адил үйл ажиллагааруу шилжиж байна. Манай орны хувьд дэлхийн дээд боловсролын өөрчлөлт чиг хандлагыг даган өөрчлөгдөх, бизнес загвараа эргэн харах зайлшгүй шаардлагатай. Төр засгаас санхүүжих орлогоос гадна орлогын олон эх үүсвэртэй болохын тулд улс орны нийгэм, эдийн засагт хэрэгцээтэй байгаа салбаруудыг тодорхойлон, судалгаа шинжилгээний төв, лаборторуудыг илүүтэйгээр байгуулах, түүнийгээ эргээд ашиг олох зорилгоор ашиглах зэрэг шинэ санал санаачлагыг гаргаж болох юм. Манай орны хувьд Шинэчилсэн боловсролын тухай хууль 2016 оны 04 сарын 14-нд батлагдсан. Энэ хууль нь сургуулиуд дан ганц сургалтын төлбөрөөс санхүүжих бус шинэ хуулийг судлан өөрийн сургуульд боломжтойг гэсэн санхүүжилтийг хэрэгжүүлэх бололцоотой болж байгаа билээ.   en_US
dc.subject Дээд боловсролын бизнес загвар en_US
dc.subject дээд боловсрол en_US
dc.subject мэдлэг хүртээжмийн аргачлал en_US
dc.subject дижитал технологи en_US
dc.subject глобал хөдлөгөөн en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Дээд боловсролын бизнес загварыг боловсронгуй болгох арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах