Хураангуй:
ТОВЧ ХУРААНГУЙ
Энэхүү судалгааны ажил дараах уялдаа, холбоо дэс дарааллаас бүрдэнэ. Үүнд:
Нэгдүгээр бүлэг. Онолын судалгааны хэсэг
Онолын судалгааны эхний хэсэгт өөрчлөлтийн удирдлагын талаарх онол, хандлагууд, өөрчлөлтийн төрөл хэлбэр, онцлог, онол хандлагуудын төлөөлөгчид, өөрчлөлтийг хэрхэн хэрэгжүүлэх үйл явц, дараагийн хэсэгт ажлын байрны стресс гэж юу вэ? стрессийн онол хандлага, мөн чанар, үүсэх шалтгаан, ажлаас халшрах шинж, түүний үе шат хувилбарыг тусгасан. Цаашлаад энэ хоёр онол хандлагын хамаарал, дүгнэлт хэсгээс бүрдэнэ.
Хоёрдугаар бүлэг. Төрийн захиргааны байгууллагын өнөөгийн төлөв байдлын судалгаа
Сэдэвтэй холбоотой судалгаа шинжилгээ, төрийн захиргааны байгууллагын өнөөгийн төлөв байдал, үүсэл хөгжлийн үе шат, 1990 оноос хийгдсэн Монгол Улсын төрийн албаны шинэчлэл, засгийн газар, яам агентлагийн өөрчлөлтүүд, түүнээс үүссэн ажилтнуудын шилжилт хөдөлгөөн гарсан өөрчлөлт зэрэг агуулгыг багтаасан.
Гуравдугаар бүлэг. Судалгааны хэсэг
Төрийн захиргааны /яам,/-ийн нийт 169 мэргэжилтэн албан хаагчдаас анкетийн аргаар 43 асуулттай судалгаа авч байгууллагын өөрчлөлтөөс үүдсэн ажлын байрны стрессийн түвшинг тодорхойлж, тулгамдаж буй асуудлыг гарган санал зөвлөмж боловсруулсан.
Дөрөвдүгээр бүлэг. Дүгнэлт, зөвлөмж
Энэхүү хэсэгт судалгааныхаа ажлын нэгдсэн дүгнэлтийг өгч санал зөвлөмжүүдийг өгсөн болно.
Түлхүүр үгс: Байгууллагын өөрчлөлт, ажлын стресс, яам