Хураангуй:
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 4 болон 5 одтой зэрэглэл өндөртэй зочид буудлуудын үйлчилгээний чанарыг сонгосон онол загвараар хэмжиж, асуудлыг тодорхойлсны үндсэн дээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжийн арга замуудыг тодорхойлоход оршино.
Энэхүү мастерын зэрэг горилсон судалгааны ажилдаа дотоодын 4 болон 5 одтой буудлууд болох Рамада, Корпорейт, H9 HOTEL NINE, Платинумыг судалгааны объект болгон сонгосон. Эдгээр 4, 5 одтой зочид буудлуудын үйлчилгээний чанарын өнөөгийн байдлыг үйлчлүүлэгч болон ажилчдаас түүвэрлэн судалгаа авсны үндсэн дээр өгөгдлийн боловсруулалтыг SERVQUAL загварын аргаар хэмжиж шинжилгээ хийсэн. Үр дүнгийн шинжилгээний үндсэн дээр асуудлыг тодорхойлж зочид буудлуудын өрсөлдөх чадварыг сайжруулах буюу үндсэн үйл ажиллагааг сайжруулах санал зөвлөмж боловсруулсан болно. Хамрах хүрээний хувьд гадаадын Рамада, Корпрейт, Н9 (Хотел Найна), Платинум зочид буудлуудаар үйлчлүүлэгч нийт 447 хүн, 32 ажилтанаас судалгааг авсан болно. Судалгаандаа ажиглалт, асуулга, анхан шатны баримтанд шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, харьцуулсан шинжилгээ хийх зэрэг аргуудыг ашиглана. Санал асуулгын анкетийг боловсруулахдаа үйлчилгээний чанарыг хэмжих загвар болон стандартыг үндэслэн боловсруулна.
Судалгааны боловсруулалтандаа IBM SPSS Statistics 23 программыг ашигласан.