СЭЗИС - Бүтээлийн сан

Зохицуулагч байгууллагаас даатгалын салбарт эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх боломж, арга зам

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Батаа, Алтанзул
dc.contributor.author Ширнэн, Буянхишиг
dc.date.accessioned 2018-06-21T02:01:23Z
dc.date.available 2018-06-21T02:01:23Z
dc.date.issued 2018-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/999
dc.description.abstract Энэхүү судалгааны ажил нь зохицуулагч байгууллагаас даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах, хөгжүүлэхэд эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх боломжийг амжилттай хэрэгжүүлсэн кейс судалгаа, даатгалын компаниудаас авсан тандалтын судалгааны үр дүн, экспертийн судалгаанаас нэгтгэн дүгнэж, нэвтрүүлэх арга замыг тодорхойлоход чиглэсэн. Судалгааны хүрээнд 15 даатгалын компаниас тандалтын судалгаа авсан ба үүнд даатгалын компаниудад онолын судалгаанд авч үзсэн эрсдэлүүдийг удирдахад одоо байгаа аргачлалаа шинэчлэх зайлшгүй шаардлага байна гэж үзсэн тул зохицуулагч байгууллагаас даатгалын салбарт эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх боломжтой гэж дүгнэсэн. Олон улсын кейс судалгааны хүрээнд Канад, Австрали, Англи, Чили улсуудын хувьд судлан үзэхэд мөн эрсдэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсч улмаар банкны системд ашиглагдаж буй аргыг шууд хуулбарлан нэвтрүүлсэн байна. Энэ нь зарим улс орнуудын хувьд амжилттай хэрэгжиж байсан боловч зарим улс орнуудын хувьд учир дутагдалтай байсан. Судалгааны ажлын хүрээнд эрсдэлд суурилсан хяналтын процессийг дараах байдлаар хэрэгжүүлэх боломжит хувилбарыг дэвшүүлсэн.  Хараат бус аудитор болон актуарчийн гаргасан тайлан, дүгнэлт, санхүүгийн баримт, зах зээлийн хандлагын талаарх мэдээлэл, бусад өгөгдөл, мэдээллийг цуглуулах, шинжлэх;  Даатгалын компанийн шинжилгээг ашигласны үр дүнд эрсдэлийн хувийн хэргийг сайжруулах;  Эрсдэлийн хувийн хэргийг ашиглан газар дээрх хяналт шалгалтыг төлөвлөх, гүйцэтгэх;  Газар дээрх хяналт шалгалтаар олсон мэдээллийг ашиглан байгууллагын эрсдэлийн хувийн хэргийг шинэчилж сайжруулах. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлсний дараа хийгдсэн судалгаанаас харахад эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлэхийн тулд СЗХ-ны албан хаагч, даатгалын компанийн актуарчийг чадваржуулах, салбарыг өөрчлөлтөд бэлтгэх, даатгалын компаниудад өөрийн эрсдэл, төлбөрийн чадварыг үнэлэх аргачлалыг /ORSA/ нэвтрүүлэх зэрэг урьдач нөхцөлийг хангах шаардлагатай гэж үзсэн ба тус тогтолцоог нэвтрүүлэхийн тулд хийгдэх ажлуудын талаар санал зөвлөмж өгсөн болно. en_US
dc.subject Даатгал, эрсдэл, эрсдэлд суурилсан хяналт шалгалт en_US
dc.subject эрсдэл en_US
dc.subject эрсдэлд суурилсан хяналт шалгалт en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject даатгалын зах зээл en_US
dc.title Зохицуулагч байгууллагаас даатгалын салбарт эрсдэлд суурилсан хяналтын тогтолцоог нэвтрүүлэх боломж, арга зам en_US
ife.Мэргэжил.Нэр Менежмент, санхүүгийн
ife.Мэргэжил.Индекс D340400
ife.Зэрэг Бакалавр


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах