СЭЗИС - Бүтээлийн сан

Махны салбарт тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломж

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Чимэдравдан, Наранчимэг
dc.contributor.author Дагва, Болортуяа
dc.date.accessioned 2018-06-21T01:57:11Z
dc.date.available 2018-06-21T01:57:11Z
dc.date.issued 2018-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/998
dc.description.abstract Мал аж ахуйн салбар нь хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, хөнгөн үйлдвэрийг түүхий эдээр хангаж байдаг уламжлалт салбар юм. Гэвч энэ салбар нь дэлхий дахинаа хурдацтай явагдаж байгаа байгаль цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох болон зах зээлийн өнөөгийн шаардлагыг хангах хэмжээнд хөгжиж чадахгүй байна. Манай орны хувьд ялангуяа сүүлийн жилүүдэд малын тоо толгой өсч 66 саяд хүрч байгаа хэлий ч төрөл хоорондын харьцаа алдагдсан, бэлчээрийн даац хэтэрсэн, ган зуд зэрэг байгаль цаг уурын эрсдэлийг даах чадвар буурсан, халдварт болон гоц халдварт өвчний голомт, тархварын байдал өргөжин хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүн, малын өвчлөл нэмэгдэх хандлагатайгаас гадна мал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэх нөхцөл хязгаарлагдмал байгаа нь судалгаанаас харагдаж байна. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны албан ёсны статистик мэдээнээс үзэхэд манай улсын хөдөө аж ахуйн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 13.7 хувийг үүний 87.2 хувийг мал аж ахуйн салбар эзэлж байгаа нь эдийн засгийн төдийгүй, хүн амын амжиргааны гол эх үүсвэр, хүнсний аюулгүй байдлын баталгаа, малчин айлын өрхийн эдийн засгийн үндэс болж байгаа нь шууд харагдаж байна. Судалгааны ажлын хүрээнд “үхрийн махны эрэлтэд нөлөөлж буй гол хүчин зүйлс нь эдийн засгийн хүчин зүйлс юм” гэсэн үндэслэлээр мах, махан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээний өнгөрсөн ба өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийн хангамж, дотоод болон гадаад зах зээлийн байдал, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дэлхийн чиг хандлага зэргийг судалж, Монгол Улсад махны эрүүл ахуй, чанар стандартыг мөрдүүлэх замаар эрэлтийг эрүүл аюулгүй хүнсээр хангах боломжтой гэсэн таамаглал дэвшүүлж батлахыг оролдлоо. Мөн энэхүү судалгааны ажлын хамрах хүрээнд Монгол улсын холбогдох хууль дүрэм журмууд, эрх зүйн баримт бичгүүд, мэдээ, статистик тоо баримт, хэвлэл мэдээлэл, интернетийн мэдээлэл болон бусад өмнө нь хийгдэж байсан судалгааны ажлууд, бэлтгэн нийлүүлэгчид, хэрэглэгчдийг хамарсан судалгаа орно. Судалгааны ажилд контент анализын аргыг түлхүү хэрэглэсэн бөгөөд экспертийн сурвалжлага, фокус бүлгийн ярилцлага, санал асуулга болон тоон мэдээлэл боловсруулах SPSS аргуудыг хэрэглэсэн болно. en_US
dc.subject Түлхүүр үг: Үнэ, хэрэглэгч, борлуулагч, чанар, эрэлт, нийлүүлэлт, мах, махан бүтээгдэхүүн en_US
dc.subject махан бүтээгдэхүүн en_US
dc.subject нийлүүлэлт en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.subject мах en_US
dc.subject нийлүүлэлт en_US
dc.subject үнэ en_US
dc.subject хэрэглэгч en_US
dc.title Махны салбарт тулгамдаж буй асуудал түүнийг шийдвэрлэх боломж en_US


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах