СЭЗИС - Бүтээлийн сан

Дотоод аудитыг боловсронгуй болгох нь /Төрийн өмчит хувьцаат компаниудын жишээн дээр/

Товч мэдээллийг харах

dc.contributor.advisor Бадарч, Авирмэд
dc.contributor.author Болдбаатар, Гантогоо
dc.date.accessioned 2018-06-21T01:45:44Z
dc.date.available 2018-06-21T01:45:44Z
dc.date.issued 2018-06-21
dc.identifier Мастер en_US
dc.identifier.uri http://repository.ufe.edu.mn/handle/8524/996
dc.description.abstract 2011 оны Монгол Улсын Засгийн Газрын 311 дүгээр тогтоолын хавсралтаар “Аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ыг баталсан. 2015 оны оны Монгол Улсын Засгийн Газрын 483 тоот тогтоолоор “Дотоод аудитын дүрэм” батлагдсан. Дотоод аудитын тусдаа хууль батлагдаагүй байгаа боловч “Компанийн тухай хууль”, “Төсвийн тухай хууль”, “Банкны тухай хууль” –ийг шинэчлэн найруулснаар дотоод аудит тухай ойлголтыг бий болгосон. Тэр дундаа төрийн өмчит хувьцаат компаниуд бусад бизнесийн байгууллагуудаас ялгарах онцлогтой. Төр нь бодитой оршин байдаггүй, түүний нэрийн өмнөөс томилогдсон албан тушаалтнууд үйл ажиллагаа явуулдаг. Хувьцаа эзэмшигчид болон удирдлагын хоорондын итгэл үнэмшлийг бий болгох, удирдлагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаа хир үр дүнтэй болохыг үнэлэхэд дотоод аудит чухал үүрэгтэй байдаг. Иймд төрийн өмчит хувьцаат компаниудын дотоод аудитын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг уг судалгааны ажлаараа тодруулан дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартын хэрэгжилт, дотоод аудитын зохион байгуулалт, үйл ажиллагааны онол, практикийг судлах шаардлагатай байна гэж үзэн энэхүү судалгааг хийсэн. Судалгаа нь төрийн өмчит хувьцаат компаниудын дотоод аудитын өнөөгийн байдлыг судлан, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон сайжруулах талаар санал зөвлөмж, боловсруулах зорилготой. Судалгаанд Улаанбаатар хот болон Эрдэнэт, Дархан хотод байрладаг төрийн өмчит хувьцаат компаниудын дотоод аудиторуудын төлөөллийг оролцуулсан. Судалгаанд ажиглалт, асуулга, ярилцлага болон нэгтгэн дүгнэх аргуудыг ашигласан. Судалгааны үр дүнд дотоод хяналт, дотоод аудит нь зорилго, гүйцэтгэгч, шалгуур, хэрэглэгч, харах өнцөг гэх мэт олон ялгаатай тусдаа ойлголт боловч нэг мэтээр ойлгож байна. Дотоод аудитын нэгж нь бүтцийн хувьд гүйцэтгэх удирдлагын бүрэлдэхүүнд багтсан, ингэснээр дотоод аудитын мэргэжлийн практикийн олон улсын стандартад заагдсан гүйцэтгэх удирдлагаас хараат бус байх зарчим алдагдсан байна. Дотоод аудиторууд хяналтын ажилтны ажил үүргийг илүүтэйгээр гүйцэтгэж байна. Иймээс дотоод аудит, дотоод хяналтын нэгжийн ялгааг гарган дотоод аудитын нэгжийг ТУЗ-ийн бүтцэд, дотоод хяналтын нэгжийг гүйцэтгэх удирдлагын бүтцэд тус тусад нь нь зохион байгуулснаар ДАМПОУС-ыг бүрэн хангаж ажиллах боломжтой болсноор байгууллагыг эрсдэлээс хамгаалах, сайн засаглалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. en_US
dc.subject Дотоод аудит en_US
dc.subject дотоод аудит компанийн засаглал en_US
dc.subject төрийн өмчит компани en_US
dc.subject мастерын ажил en_US
dc.title Дотоод аудитыг боловсронгуй болгох нь /Төрийн өмчит хувьцаат компаниудын жишээн дээр/ en_US
ife.Мэргэжил.Нэр Нягтлан бодох бүртгэл
ife.Мэргэжил.Индекс D341400
ife.Зэрэг Бакалавр
ife.Диплом.Зөвлөх Ганбат, Гантулга


Энэ бүтээлд байгаа файлууд

Энэ бүтээл нь дараах бүрдэлд гарч ирнэ.

Товч мэдээллийг харах